УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө (2025.10.16) Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь "Огцруулахыг дэмжихгүй" гэдэг санал өгсөн нь улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд "Тэд эвлэрэв үү" гэдэг асуултыг бий болгосон. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч ийм санал өгсөн юм. Чуулган эхэллээ. Сайд нар танхимд орж ирсэнгүй. Төд удалгүй чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байгаагийн учир тайлагдав. Б.Энхбаяр гишүүн "Маш энгийнээр хэлэхэд, УИХ-ын чуулганы хуралдааны ирцэнд ороогүй, санал хураалтанд оролцоогүй УИХ-ын гишүүнийг Засгийн газрыг огцруулах санал өгсөнд “тооцох” гэж ДЭМЖЭЭГҮЙГ ДЭМЖЬЕ гэдэг Үндсэн хуулийн бус санал хураалт хийх гэж улайрч байна. Байхгүй байгаа гишүүнийг ч “санал өгсөн” гэж тоолох гээд бүр яг амь тавилаа" гэж фэйсбүүкт бичив. Б.Жавхлан, С.Бямбацогт нар тэр даруй Үндсэн хуулийн Цэцэд хандав. Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргын суудлыг манаж үлдсэн Х.Булгантуяа дэд даргын хувьд ирц бүрдүүлэхээр гишүүдийг хуралдаанд ирэхийг шаардав. Гишүүд танхимд орж ирэхийг хүлээж, АН-ынхны ширээн дээрээ тавьсан бичгийг уншиж байгаа нь сошиалынхныг хөгжөөв. Гэвч тэрбээр АН-ын лоозонг гэнэн царайлж уншаагүй нь тодорхой болов. Тэр олон самбар дундаас Г.Занданшатарын Засгийн газрыг шүүмжилсэн хэсгийг түүж уншлаа. Ингээд зогссонгүй. "Иргэд ийм сэтгэгдэл бичиж байна" гээд хэвлүүлж авчирсан цааснаас мөн л Г.Занданшатар болон Засгийн газар, MCS-ийг муулсан сэтгэгдлүүдийг уншлаа. Харин дараа нь Х.Булгантуяа гол суртал ухуулгаа хийв. "Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг яг л өнөөдрийн зарчмаар Ерөнхий сайдаас огцруулж байсан" гэв. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхий сайдыг огцруулах тухай заалтыг хэрхэн өөрчилснийг мушгин тайлбарлав. Тэр мэдэхгүйдээ биш, УИХ-ын дэд даргын хувьд спикерийн суудлаас Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн заалтыг буруу тайлбарлаж тархи угаалт хийх даалгавраа гүйцэтгэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны "Дэмжихгүй" гэсэн саналаар чуулган дээр санал хураалт явуулбал Үндсэн хууль зөрчиж, Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл бүрдэнэ гэдгийг хашир хуульчид хэлж байна.
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.gif)

Сэтгэгдэл бичих