Үндсэн хуулийн “амь”-нд халдав


10-р сарын 16
17 цаг 36 минут

    Ордны эргэлт болж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн даваа гарагт (2025.10.13) хуралдах байсан ч Ц.Сандаг-Очир гишүүн “Ирц хүрэхгүй байна” гэх сэжиг бүхий тайлбарыг хэлсэн. Хэвлэлийнхэн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгалангийн талын кнопчид болох С.Амарсайхан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Ө.Шижир нарыг Энэтхэг рүү дагуулж явснаас болов уу” хэмээн таамаглаж байв. Учир мэдэх хүмүүс “Байнгын хорооны ирцийг баасан гарагийнхаар бүртгээд хуралдаанаа үргэлжлүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байсан ч Ц.Сандаг-Очир “Хуралдааны товыг жич зарлана” гээд тараасан. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нар ч тэр өдөр үзэгдсэнгүй. Бүгд нам жим болцгоосон. Тэд нэгэн зэрэг алга болцгоосны учир өнөөдөр (2025.10.16) тайлагдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэдэг санал хураалт явуулахад 22 гишүүний 19 нь “Дэмжихгүй” гэдэг санал өгөв. АН-аас Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нар дэмжсэн санал өгсөн бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир, Э.Болормаа, Ч.Номин, Н.Номтойбаяр, М.Бадамсүрэн, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, О.Саранчулуун, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар “Дэмжихгүй” хэмээн саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд Г.Занданшатарын талынхантай адил санал өгч, улс төрийн хүрээнийхэн хийгээд иргэдийг гайхшруулав. Энэ ч бас учиртай байж. А.Ариунзаяагийн хэлснээр, айсандаа тэд кнопонд хүрээгүй гэдэг худлаа. Ирцэнд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй бол эсрэг санал өгсөнд тооцдог учраас Г.Занданшатарын эсрэг талынхан ийм заль хэрэглэсэн хэрэг. Ц.Сандаг-Очир өчигдөр “Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдааны санал хураалт тийм ч ач холбогдолтой биш. Тус байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураахгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэхээр л санал хураана” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бол өнөөдөр “Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж буй УИХ-ын дарга юм уу дэд дарга санал хураалтыг илээр явуулна. Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах юм байна” гэж байр сууринаасаа ухрав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдсэнгүй. Сайд, гишүүд танхимд орж ирсэнгүй. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Гишүүд орж ир. Үндсэн хуульд заасан хугацаатай асуудал шүү” хэмээн сануулах зуур Ч.Лодойсамбуу “Чуулганы ирцэнд орохгүй байгаа нь ажлаа тасалж байгаа хэрэг биш. Хоёр хуваагдсан МАН-ын нэг талынхан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод туслахгүй гэж байгаа хэрэг. АН айлын аль нэг талд биш, ардчилсан Үндсэн хуулийнхаа талд байна аа л гэсэн үг. УИХ-ын дэд дарга спикерийн индрээс шалихгүй улс төр ярьж, цөхөрсөн олныг парламент руу турхирч байгаа нь харамсалтай. Бид мянга мянган жил үргэлжлэх Монголын парламентад цаг зуур өртөөчилж байгаа үзэгдлүүд л болохоос эзэд нь биш. Ард олон нь төрөө барьдаг, олонхиорой асуудлаа хэлэлцэж шийддэг парламентын ардчиллаа бид дараа үедээ бүрэн бүтэн уламжилж үлдээх үүрэгтэй” хэмээн сошиал мэдэгдэл хийлээ. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар “Ерөнхий сайдыг огцруулахыг олонхи нь дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Дэмжье” гэж санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно” гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд хандав. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Х.Булгантуяа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт орохоос өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн орчноор санал хураалгах гэж чичирч байна. 2019 онд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал нэн тодорхой хуульчлагдсан. Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулбал Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар Үндсэн хууль зөрчиж, эгүүлэн татагдана” гэж анхаарууллаа. УИХ дахь АН-ын бүлгийнхэн, МАН-ын хуульч гишүүд ийнхүү Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарын эсрэг “Шар хуудас” өргөн эсэргүүцэж буй энэ мөчид академич С.Нарангэрэл “Үндсэн хуулийн бус томъёоллоор санал хураавал “Төрийн эргэлт” болно” гэсэн бол ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж “Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураахгүй. Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүний олонхиор зөвхөн “Огцруулах уу” гэсэн санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх хамаарна” гэв.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Гадаа -40 хэмийн хүйтэнд багш, эмч нар жагсаж байна” хэмээж, “Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг ч ийм зарчмаар л огцруулж байсан шүү дээ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Х.Булгантуяа мэддэггүйдээ ингэж хэлэв үү, тархи угаалт хийж байна уу. У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч байв. Процессийн хувьд Г.Занданшатарыг огцруулах эсэхээс тэс өөр юм. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдаас огцруулсан нь одоогийнхоос өөр кэйсүүд. Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар Үндсэн хуульд юу гэж тусгасан бэ. Эрх баригчид Үндсэн хуулийн “амь”-нд халдаж буй энэ үед Үндсэн хуульд юу гэсэн бол!  

1992 оны Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд:

  1. “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж болно.
  2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
  3. УИХ Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  4. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 43 дугаар зүйлд:

-УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Г.Занданшатар УИХ-ын дарга байхад буюу 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ анх удаа Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. “Анхны” гэх тодотголтой энэхүү кэйсийн эхний хүн нь Г.Занданшатар өөрөө боллоо.  Ерөнхий сайдыг огцруулах эсэх дээр эрх баригчид талцаж, УИХ-ын чуулганы танхимын индэр, Үндсэн хуулийн Цэцийн үүднээс хэрүүлийн үгс шидэлцэх зуур Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. МАН-ынхны талцлын эсрэг АН-ынхан “УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах эсэхээ нэг дор шийд” хэмээн тулгаж буй энэ үед тэрбээр Монгол төрийн 02 сэнтийгээс буух улс төрийн шийдвэр гаргалаа. Харин маргааш (2025.10.17) Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ эцэслэн шийдэх сүүлийн өдөр.

С.Тулга

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндсэн хуулийн “амь”-нд халдав3 цаг 58 минутын өмнөД.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө4 цаг 29 минутын өмнөЭ.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй5 цаг 49 минутын өмнөХ.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав6 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө7 цаг 20 минутын өмнөRio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна7 цаг 24 минутын өмнөЭнэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа7 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 32 минутын өмнө“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо8 цаг 56 минутын өмнөБ.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй9 цаг 16 минутын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа9 цаг 37 минутын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ10 сар 16. 10:48Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй10 сар 16. 10:28УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна10 сар 16. 10:02Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ10 сар 16. 9:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав10 сар 16. 9:38Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!10 сар 16. 9:34Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ10 сар 16. 9:20“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна10 сар 16. 9:12Л.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”10 сар 16. 9:06Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН10 сар 16. 8:57“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү10 сар 16. 8:51Тагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.