ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив


10-р сарын 17
9 цаг 10 минут

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2025.10.16) хуралдаан 16 цаг 59 минутад Улсын Их Хурлын 22 гишүүн хүрэлцэн ирснээр 68.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа дурдаад “Энэ хүсэлтээ сая Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дараалалд оруулсан” хэмээлээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон болохоо хүсэлтийнхээ эхэнд Д.Амарбаясгалан дарга дурдав. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Тэрбээр “Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал, хуваагдалд хүргэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж, төрийн эрх барих дээд байгууллага болон хууль, хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна.

Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” хэмээсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, шийдвэрлүүлж байгаагаа тодотгоод “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хойш хуралдахаар товлосон ч ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд хүлээгдэж байна. Мөн миний хүсэлттэй холбоотой асуулт, саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг асуулт, саналгүйгээр шуурхай хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний олонх буюу 73.9 хувь нь горимын саналыг дэмжлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Сандаг-Очир холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд танилцууллаа. Төсөлд, Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлж байхаар тусгажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулж асуух асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ9 минут 46 секундын өмнөЕрөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ43 минут 45 секундын өмнөЧ.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон1 цаг 43 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа1 цаг 52 минутын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 56 минутын өмнөҮндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна2 цаг 1 минутын өмнөТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив2 цаг 35 минутын өмнөИрэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй2 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 цаг 51 минутын өмнөҮндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй10 сар 16. 15:45Х.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав10 сар 16. 15:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10 сар 16. 14:14Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна10 сар 16. 14:10Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа10 сар 16. 14:06УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ10 сар 16. 14:02“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо10 сар 16. 12:39Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй10 сар 16. 12:18Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа10 сар 16. 11:57“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ10 сар 16. 10:48Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй10 сар 16. 10:28УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна10 сар 16. 10:02Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ10 сар 16. 9:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав10 сар 16. 9:38Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!10 сар 16. 9:34Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ10 сар 16. 9:20“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна10 сар 16. 9:12Л.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”10 сар 16. 9:06Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН10 сар 16. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.