Перуд онц байдал зарлана


10-р сарын 17
15 цаг 15 минут

      ЛИМА, 2025 оны аравдугаар сарын 17 /DW/. Перуд засгийн газрын эсэргүүцэн жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан нийслэл Лима хотод онц байдал зарлана гэж тус улсын түр засгийн газар мэдэгджээ. 

Перугийн хотуудад залуучуудын жагсаал олон долоо хоногийн турш үргэлжилж байна. Тэд цалин бага байгаа, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг газар авсныг шүүмжлэн эсэргүүцэж байна. Лхагва гарагт нийслэл хотын төвд эсэргүүцлийн жагсаал болох үеэр нэг хүн буудуулан амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн 80 орчим цагдаа шархаджээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Дина Долуартег хууль тогтоогчид албан тушаалаас нь огцруулсан бөгөөд түүний засгийн газрыг "гэмт хэргийг таслан зогсоох чадваргүй" хэмээн үзжээ. Д.Долуартегийн халааг авсан Ерөнхийлөгч Хосе Хери ч мөн адил эсэргүүцэгчдийн зүгээс огцрох шаардлагатай тулгараад байна. Пүрэв гарагт Х.Хери огцрохгүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Өдгөө 38 настай Хери хэлэхдээ “миний үүрэг бол улс орны тогтвортой байдлыг хадгалах явдал юм, энэ бол миний амлалт” гэсэн байна. Тэрбээр “олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хууль тогтоох эрх мэдлийг” Конгрессоос хүсэх болно гэдгээ нэмж хэлжээ.

Пүрэв гарагт Перугийн Прокурорын газраас мэдэгдэхдээ, лхагва гарагт 32 настай жагсагч, хип-хоп дуучин Эдуардо Руиз амиа алдсан хэргийг шалгаж байна гэжээ. Прокуроруудын хэлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр Э.Руиз буудуулсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, гал нээсэн офицер халдлагад өртжээ.

Ерөнхийлөгч Х.Хери болсон хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд, Э.Руизыг буудсан хэргийг сайтар шалгах ёстой гэж мэдэгдсэн байна. Х.Хери хүчирхийлэл нь “эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд тайван жагсаалд нэвтэрсэн гэмт хэрэгтнүүд”-тэй холбоотой хэмээн хэлээд “хуулийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн амлажээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ1 цаг 59 минутын өмнөПеруд онц байдал зарлана2 цаг 3 минутын өмнөУИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг2 цаг 6 минутын өмнө“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа3 цаг 30 минутын өмнөҮндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ3 цаг 35 минутын өмнөУИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ4 цаг 55 минутын өмнө“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ5 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ6 цаг 17 минутын өмнөЧ.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон7 цаг 16 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа7 цаг 25 минутын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 цаг 29 минутын өмнөҮндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна7 цаг 34 минутын өмнөТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив8 цаг 8 минутын өмнөИрэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй8 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 24 минутын өмнөҮндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй10 сар 16. 15:45Х.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав10 сар 16. 15:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10 сар 16. 14:14Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна10 сар 16. 14:10Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа10 сар 16. 14:06УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ10 сар 16. 14:02“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо10 сар 16. 12:39Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй10 сар 16. 12:18Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа10 сар 16. 11:57“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ10 сар 16. 10:48Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй10 сар 16. 10:28УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна10 сар 16. 10:02Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ10 сар 16. 9:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.