Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой дэд ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутад "Үндсэн хууль" танхимд анхны уулзалтаа зохион байгууллаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахмадын холбоод, тэдгээрийн салбар хороод болон улс төрийн намуудын дэргэдэх ахмадын холбоодын төлөөлөл оролцож, ахмад настны нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, холбогдох хуулийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийх тухай ажлын хэсгийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэлийн мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих