Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө


10-р сарын 17
17 цаг 36 минут

    УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-ийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд зориулж Их Британийн Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн. Тагнуулын байгууллагад мэдэгдэлгүйгээр албаны нууцад авч, хууль зөрчсөн” хэмээн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны хуралдааны тэмдэглэл, түүний маргааш “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн баталсан тогтоол гэж сэтгүүлчдэд харуулсан. Харин өнөөдөр (2025.10.17) Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд “Atticus Partners Ltd-тэй холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгч байгаа. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг бид тэглүүлсэн. Түүнтэй холбоотойгоор зөвлөх хэд хэдэн үйлчилгээ авсан. “Оюутолгой” ХХК-ийнхан үүнийг өөрсдөө шийдсэн. Зарим нь нууц, зарим нь ил гэрээ байгаа. “Монгол хаан” жүжигт төрөөс нэг ч төгрөг аваагүй нь ойлгомжтой. Atticus Partners Ltd-ийн тайланг авч үзсэн. “Монгол хаан” жүжиг гоё боллоо” гэж манайхан шуурдаг шүү дээ. Тийм постерийг нь аваад хэвлэчихсэн юм билээ. Хэд хэдэн байгууллага шүүхэд өгч байгаа юм билээ. Намайг засаглаж байх хугацаанд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд мянга, мянган ам.доллараар нэмэгдсэн. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам, “Орано”-ийн гэрээ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг гацсан байсан бүх төсөл явсан. Эдгээр төслөө үргэлжлүүлэн явуулаасай. Хөрөнгө оруулагчид үл итгэх зүйл битгий болоосой. Д.Амарбаясгалангийн талаар би худал гүтгэлэг нийтлүүлнэ гэж юу байх вэ дээ. Хүнийг хүн амины хэрэгт хүртэл хамаагүй гүтгэдэг болсон байна. Хуудас цаас харуулаад “Ингэсэн байна” гэдэг бол ноцтой асуудал. “Хэвлэлийнхэнтэй уулзана” гэж бодож байгаа. Ер нь би ташаа мэдээллүүдийг тоож байгаагүй. Утасдаж, гоншигоносон удаагүй. Харин одоо үнэн зөвийг тогтоолгох хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас шүүхэд хандаж байгаа. “Бодь интернэшнл” ХХК-ийн гэрээнүүдийг ил болгоё” гэж би нүүрсний сонсгол хийлгэсэн. Ил болгохыг байнга л шаардаж байгаа. Сая би Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлсэн. “Нууцад авна гэдэг нь Тендерийн хуулийг алгасаж хийдэг үйл явц байдаг. Дахиж ийм зүйл гаргаж болохгүй” гэж. “Бодь интернэшнл”-тэй холбоотой гэрээнүүдийг ил болгох ёстой. ҮАБЗ нууцад авч, том хэмжээний ажлуудыг Засгийн газрын урдуур орж хийж болохгүй. Харбиний гэрээнд нууц зүйл огт байхгүй. “Хоёр улсын Засгийн газрын гэрээ учир аль нэг талд урьдчилж мэдэгдэхгүйгээр гурав дахь этгээдэд задруулж болохгүй” гэсэн ёс зүйн асуудал байгаа болохоос биш нууцлаад байх юмгүй. Энэ гэрээг буруу тайлбарлаж байна. Манайх нүүрсийг биржээр зардаг нэг үнэтэй. Энэ нь Баяннуур дээрх замбараагүй худалдан авалтыг зохицуулах агуулгатай. Дээр нь манай улс урт хугацаагаар хийдэг бас нэг үнэтэй. “Чалко”-оос эхлээд тав, зургаан компани ийм үнээр явж байгаа. Үүнийг дордуулахгүйгээр өнгөрсөн хугацааны алдагдлаа бид нэхэмжилье” гэдэг шаардлагыг Хятадын талд тавьсан. Та нар Хятадын ЭСЯ-аас асуугаарай. Тус улсын төрийн өмчит компаниуд ингэж урт хугацааны гэрээ хийдэг. “Эх орны хишиг” 1.5 сая, “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг ард иргэдэд өгнө” гэх амлаад “Чайна энержи” компанийг мурьж, “Чалко” компаниас урьдчилгаа авсан. Ингээд бүх иргэнд тараасан. Та бүхэн тэр бүхнийг үзвэл маш энгийн ойлгомжтой асуудал. Сая “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээр Тавантолгойн лиценз, оператор эрхийг 30, 30 жилээр ашиглах эрхээс татгалзуулж чадсан. MCS-ийг үүнээс гаргаж, хоёр улсын Засгийн газрын гэрээ болгож чадсан. Ийм л хоёр өөрчлөлт оруулсан. Бусад нь урт хугацааны гэрээтэй яг адилхан” гэсэн хариулт өглөө.

С.Тулга    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа4 цаг 42 минутын өмнө11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ9 цаг 48 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.