Д.Амарбаясгалан өчигдөр (2025.10.16) УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөх өргөдлөө өгсөн. УИХ-ын ТББХ, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Д.Амарбаясгалан “Бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна. Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхийн санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдье” гэлээ. Ийнхүү 126 гишүүнтэй анхны парламентын анхны спикер огцорлоо.
Ц.Наран
Сэтгэгдэл бичих