Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ


10-р сарын 20
9 цаг 58 минут

     Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Уг хулгай дээрмийн үеэр музейд хадгалагдаж байсан Францын хатдын эдэлж хэрэглэж байсан энгэрийн зүүлт, титэм, ээмэг зүүлт зэрэг алмаз эрдэнэ болон бусад үнэт чулуугаар чимэглэсэн үнэт эдлэлүүд алдагджээ.

Нийт найман үнэт эдлэл хулгайлагдсан. Үүнд Наполеон Бонапартын эхнэр хатан Мари-Луизын хүзүүний зүүлт, ээмэг, III Наполеон хааны хатан Эженийн титэм, хатан Мари-Амелигийн хүзүүний зүүлт, ээмэг зэрэг XIX зууны Францын хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. Хатан Эженийн титэм хэргийн газраас холгүй эргэн олдсон нь дээрэмчид зугтах замдаа санамсаргүй алдаж унагаасан байх гэж таамаглаж байна.

Уг гэмт хэргийг дөрвөн этгээд үйлдсэн гэж үзэж байна. Тэд ердөө долоон минутад зорилгоо гүйцэлдүүлснээс харахад урьдчилан сайтар төлөвлөсөн, мэргэжлийн этгээдүүдийн хийсэн хулгай гэж Францын соёлын сайд Рачида Дати ярьсан байна.

Гэмт этгээдүүд орон нутгийн цагаар ням гаргийн өглөө 09:30-09:40 цагийн хооронд хэрэг үйлджээ. Тэд Луврын музейн Аполло Галерейн хэсэгт хадгалагдаж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа цонхон доор сунадаг шаттай тээврийн хэрэгслийг урьдчилан байрлуулсан байжээ. Хулгай хийхдээ сунадаг шатаар галерейн хоёр давхарт гарч, диск зүсэгчээр цонхыг зүсэж зай гаргасан байна. Хоёр нь дотогш нэвтэрч, галерейн танхимд хадгалагдаж байсан шилэн хоргыг хагалж дотор нь байсан үнэт эдлэлүүдийг хулгайлаад зугтжээ. Гэмт этгээдүүд хэргийн газраас цахилгаан скүтерээр зугтсан байна. Хяналтын камер ашиглаж гэмт этгээдүүдийг мөрдөж мөшгих, баривчлах ажил үргэлжилж байна.

Энэ үед музейн ажилтнууд, хамгаалалтын албаныхан зааврын дагуу ажилласан боловч тэднийг сүрдүүлж улмаар гэмт этгээдүүдийг зогсоож чадаагүй. Гэмт этгээдүүд зугтахдаа сунадаг шаттай машинаа шатаахыг оролдсон ч музейн ажилтан саад болж чаджээ.

Музейн дохиолол журмын дагуу дуугарч, аюулгүйн албаныхан музейн үзэгчдийг яаралтай нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг хамгаалсан гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Хэдийгээр үнэт эдлэлүүдийг алдсан боловч азаар нэг ч хүн эрүүл мэнд, амь насаараа хохироогүй үлджээ.

Хулгай гарсан хэсэг алдарт Мона Лиза хөрөг хадгалагддаг танхимаас хэдхэн алхмын зайтай байжээ. Энэ удаад гэмт этгээдүүд дэлхийд танигдсан үнэтэй уран зурагнуудыг хулгайлахыг сонголгүй, оронд нь алмаз зэрэг үнэт чулуугаар чимэглэсэн үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уран зургуудыг дэлхий даяараа таних учир зарж борлуулах боломжгүй. Харин ээмэг, зүүлт, титэм зэрэг үнэт эдлэлүүдийг хэсэгчлэн худалдах, чулуунуудыг нь салгаж өндөр үнээр зарах боломжтой юм байна.

Луврын музейн хамгаалалт өчигдөр гарсан хулгай дээрмийн гэмт хэргийн үеэр найдвартай ажиллаж чадсан уу гэсэн асуултыг сэтгүүлчид тавьсан. Францын эрх баригчид энэ үеэр музейн хамгаалалт зохих журмын дагуу байсан, ямар нэг алдаа гаргаагүй гэж тайлбарлажээ.

Өмнө нь 1911 онд Луврын музейд томоохон хулгай гарч байсан нь одоо ч яригддаг. Тухайн үед Италийн музейн нэгэн ажилтан Мона Лизагийн хөрөг зураг бол Итали улсын өмч гэж үзээд Луврын музейн хананаас хөрөг зургийг хуулж аван хүрмэн дотроо нууж гарч байжээ. Алдагдсан зураг хоёр жилийн дараа олдож байсан юм. Үүний дараа Мона Лизагийн хамгаалалтыг сайжруулжээ.

Эх сурвалж: eagle.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна54 минут 22 секундын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна1 цаг 45 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа2 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна2 цаг 36 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа2 цаг 45 минутын өмнөЛуврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ2 цаг 50 минутын өмнөЦэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ2 цаг 54 минутын өмнөСурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ2 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.243 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн3 цаг 59 минутын өмнөД.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв10 сар 17. 9:48Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна10 сар 17. 9:44ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив10 сар 17. 9:10Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй10 сар 17. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн10 сар 17. 8:54Үндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй10 сар 16. 15:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.