Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна


10-р сарын 20
11 цаг 03 минут

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:

1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4.сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;

5.сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:

1.нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;

2.төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;

3.иргэний үнэмлэхийн хуулбар;

4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;  

7.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;

8.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” түүний хавсралтуудын /линк байна/ линкээр унших боломжтой.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалжээ1 цаг 20 минутын өмнөЖ.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна2 цаг 28 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна3 цаг 18 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа4 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна4 цаг 9 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа4 цаг 18 минутын өмнөЛуврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ4 цаг 23 минутын өмнөЦэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ4 цаг 27 минутын өмнөСурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ4 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.245 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн5 цаг 31 минутын өмнөД.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв10 сар 17. 9:48Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна10 сар 17. 9:44ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив10 сар 17. 9:10Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй10 сар 17. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн10 сар 17. 8:54Үндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.