Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 29 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, нэг нь ой хээрийн гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь цас, нойтон цасны дуудлага бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих