Алх цохилттой төрийн эргэлтийн эсрэг Үндсэн хуулийн Цэц малгай, хүрмээ өмслөө


10-р сарын 21
7 цаг 44 минут

       Х.Булгантуяа Г.Занданшатараас урвах юу ч биш байж. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад хормойдон гүйдэг байсан гишүүдийн нэг бол Х.Булгантуяа. Л.Оюун-Эрдэнийн зурсан сонгуулийн улс төрийн зургийн дагуу Г.Занданшатарыг хангайн бүсэд унагасан. Харин Х.Булгантуяа сонгуульд ялагдахын даваан дээр МАН-ын дарга нар руу утас цохиж, УИХ-ын гишүүнээр арайхийж дахин сонгогдсон тухай эрх баригч хүчнийхэн ярьцгаадаг. Түүнд ямар ид шид үйлчилсэн нь харин нууц. Тиймээс Х.Булгантуяа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт өртэй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын суудлыг өөрийнх нь хэлснээр 25 цаг манаж, Г.Занданшатарыг огцруулах алх цохисноор тэдэнд өрөө төллөө. УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг дараалан огцруулж алх цохисон анхны тохиолдол Х.Булгантуяагийнх. Г.Занданшатарыг л огцруулж байвал Үндсэн хууль “Хуц” гэж суусан Х.Булгантуяа Ерөнхий сайдыг УИХ огцруулсны дараа түүнд “Ёстой уучлаарай, муухай зүйл хийчихлээ” гэж гар барьсан нь хуулийнхны хувьд нотлох баримт. Б.Энхбаяр энэ байдлыг соргог анзаарч “Х.Булгантуяа гишүүн ээ, уучлалт гуйна гэдэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн явдал шүү” гэж чуулганы танхимд анхааруулсан.  

 Бүрэн эрх бол төрийн эрх. УИХ-ын даргын алх бол төрийн өмч. Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аар дамжуулж ард түмэн энэхүү эрхээ эдэлдэг. Үндсэн хуульд ингэж заасан байдаг шүү. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн баасан гарагт (2025.10.17) алх цохисон төрийн эргэлт хийлээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт өрөө төлж, тэрбээр төрийн эрхэнд хууль бусаар халдлаа. Х.Булгантуяа тэр өдөр УИХ-ын даргын индрээс “ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт намайг “Чи шоронд 10 жил хоригдох ялтай гэмт хэрэг үйлдэж байна” гэж дарамталсан” гэж мэдэгдэв. Хашир туршлагатай парламентчийн хувьд С.Бямбацогт түүнд Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж буйг нь ийнхүү анхааруулж байж. Хэн нэгний гар, хөл болж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хүнд ялтай гэмт хэрэгт орохвий гэж болгоомжлуулсан нь тэр байж. Гэвч Х.Булгантуяад Үндсэн хуулиас дээгүүр эрх ашиг байсан бололтой. С.Бямбацогтын эсрэг мэдэгдэл хийж, ТББХ-ноос гаргасан “Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн саналыг чуулган дээр “Дэмжье” гэдгээр санал хурааж Ерөнхий сайдыг УИХ-ын 71 гишүүн буюу олонхи огцрууллаа. Араас нь УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Д.Амарбаясгаланг ч чөлөөлөв. ҮАБЗ-ийн хоёр гишүүн буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг УИХ нэг өдрийн дотор огцруулав. Х.Булгантуяаг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын даргын суудлаас Г.Занданшатар болон түүний талынхны эсрэг суртал ухуулга явуулж, “Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг ч гэсэн ингэж л огцруулсан шүү дээ. Г.Занданшатарыг огцруулахад ялгаа юу байна” гэж таахалзах зуур Монголын урдаа барьдаг хуульчид ч анхааруулж байсан. Академич С.Нарангэрэл “УИХ Үндсэн хууль зөрчсөн томъёоллоор санал хураалт явуулж, Ерөнхий сайдыг огцруулж шинэ Ерөнхий сайд томилоход хүрвэл төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал болж хувирна” хэмээн байр сууриа илэрхийлсэн ч Х.Булгантуяад Г.Занданшатарыг огцруулах даалгавраа л биелүүлэх чухал байсан бололтой Үндсэн хуульд “ХУЦ” гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2025.10.20) УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригийн талаар сэтгүүлчдэд мэдээлэх үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулсан тухайд “Де-юре буюу хууль ёсоор огцорсон, чөлөөлөгдсөн” гэж хэлсэн нь анхаарал татна. Харин Цэц яах вэ...

 Г.Занданшатарын эсрэг талынхан “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн тусгай албан хаагч. Ерөнхийлөгчийн хоригийг энэ хүн танилцуулах нь хууль зөрчсөн хэрэг” гэв. Н.Номтойбаяр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүд гэж хэн хэн байна. Тэдний үр хүүхдүүд, холбоо хамаарлыг судлах ёстой” гэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт УИХ Үндсэн хууль зөрчиж санал хураалт явуулах гэж буй талаар Цэцэд хүсэлт хүргүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Б.Жавхлан нар Цэцийн үүдэнд мэдээлэл хийсний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы танхимд Цэцийн гишүүдийн нэрсийг дуудаж, айлгаад байна уу, сануулга өгөөд байна уу гэмээр үйлдэл гаргасан. Тэд алх цохилттой төрийн эргэлт хийлээ. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн эрхэнд халдах уу гэдэг нөхцөл байдал үүсээд байна. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрддэг. Тэдний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын Дээд шүүх санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Тиймээс Цэцийн гишүүдийг У.Хүрэлсүх, Г.Занданшатартай холбож улстөржүүлэх “сайхан” далим. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд “УИХ шийдвэрээ эцэслэн гаргаагүй байхад Цэц өмнөх өдөр нь маргаан үүсгэсэн” гэв. Тийм биш юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “ТББХ-ны санал дүгнэлтээр УИХ-ын чуулган дээр санал хураах гэж байна. Энэ нь Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчиж байна” гэж Цэцэд хүсэлт хүргүүлсэн. Цэц тэр дор нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн. Харин Цэцийн их суудлын хуралдаан маргааш (2025.10.22) болж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 95 дугаар тогтоол болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. Нэг дор хоёр асуудал хэлэлцэхээр товлосон гэсэн үг. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргавал түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэнэ. Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Цэцийн шийдвэртэй тэрсэлдэх эрх ямар ч албан тушаалтанд байхгүй. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдгийн учир энэ. МАН-ын зодоон Үндсэн хуулийн хямрал руу түлхэж буй энэ үед Цэц “Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг нэн даруй гүйцэтгэж дууслаа” гэж мэдэгдэв. Дунд суудлын хуралдаанаа алгасаж, их суудлын хуралдаанаа яаралтай зарласнаас харвал, Үндсэн хуулийн Цэц үүсээд буй нөхцөл байдалд “Онц байдал” зарлажээ. Өөр яалтай. Төр эргүүлж байхад Цэц “сохор” байлтай биш.

С.Тулга    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа40 минут 24 секундын өмнө11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ5 цаг 48 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…6 цагийн өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна8 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав9 цаг 46 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал9 цаг 54 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.