МАН-ын даргын төлөөх тулаан криминал улс төр болон ширүүссэн. Ерөнхий сайд Г.Занданшатар Д.Амарбаясгалангийн эсрэг “Эв нэгдэл гэх нэрийн дор нүүрсний хулгайг хамгаалж, хаацайлж чадахгүй” гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Амарбаясгалан, “Админерал” ХХК-тай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн. Б.Энхбаярын улс төр Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар нар руу ч чиглэв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Их Британийн Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд энэ тухай ТЕГ-т мэдэгдэж, саналыг нь авалгүйгээр албаны нууцад авч хууль зөрчсөн” гэж мэдэгдсэн. Засгийн газар нүүрсний оффтэйк гэрээнүүдийг ч олон нийтийн анхааралд дахин оруулав. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын медиа дажин ийнхүү ширүүсэх зуур АН-ынхан О.Цогтгэрэлийнхэн болон Х.Баттулга тэргүүтэй “Нүүрсний 12” болж хуваагдав. Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ынхан дээр хүч нэмж, Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 12 гишүүнийг “Нүүрснийхэн” гэж нэрлэсэн хэрэг. Харин АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг “Г.Занданшатартай долоон сайдын суудлаар наймаалцаж, түүнийг авч үлдэхээр тохиролцож байна” гэх мэдээлэл сошиалд түгсэн ч энэ нь худлаа байв. Учир нь О.Цогтгэрэл УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэрийг хэлэлцэх үеэр “Манай нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёуланг нь огцруулахаар санал нэгдсэн” гэж мэдэгдсэн юм. О.Цогтгэрэлийн хэлсэн ёсоор АН-ынхан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах кноп дарцгаасан. Харин үүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн (2025.10.17) 18:25 минутад Улсын Дээд шүүхийн албан ёсны сайт дээр “АН-ын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзлаа” гэсэн мэдээ гарав. “АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ирүүлсэн намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа” гэжээ. “Улсын Дээд шүүх ганцхан өгүүлбэртэй энэ мэдээгээрээ Г.Занданшатарыг огцруулсны хариуд АН-ын дарга О.Цогтгэрэлд цохилт үзүүлэв үү” гэсэн хардлага дагуулж эхэллээ. Улс төрийн намын тухай хуулиар намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө намын дарга, хөтөлбөр, Үндсэн дүрмээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гэвч Улсын Дээд шүүх АН-ын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан нь Г.Занданшатарыг огцруулсны эсрэг О.Цогтгэрэлд өгсөн хариу юу, аль эсвэл санаандгүй давхцал уу. Улс төрд санаандгүй давхцал гэж байх учиргүй дээ. Энд нэг л учир байна.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.gif)

Сэтгэгдэл бичих