Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг


10-р сарын 21
8 цаг 06 минут

      “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс залуучууд оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулганд үг хэлэхдээ “80 жилийн өмнө, яг энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх түүхэн сонголтоо хийж, бүх нийтийн санал асуулгаар 98.4 хувийн ирцтэй, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэ бол Монголын ард түмний эв нэгдэл, итгэл, үнэнч сэтгэл, тусгаар тогтнолын мөнхийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглээд өнөө цагийн залуус энэ үнэ цэнийг ухамсарлан, эх оронч сэтгэл, итгэл, зорилгоо ирээдүйд өвлүүлэн залгамжилж явах учиртайг хэллээ.  

Засгийн газар залуучуудын хөгжлийг бодлогын эн тэргүүний зорилт болгож, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” гэж нэрлэсэн. Энэ бол Монголын залуусын оюун санаа, эрч хүч, бүтээлч чадварт итгэж буй Засгийн газрын төдийгүй, дэлхийн монголчуудын итгэлийн илэрхийлэл  гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

Засгийн газар хамгийн том мега төсөл болох Хүний хөгжлийн шинэ хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргаж, хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгддэг, авьяас нээгддэг, хариуцлагатай нийгмийг цогцлоох зорилготой юм.

Олон улсын байгууллагууд Монгол Улсын итгэлцлийг өндрөөр үнэлж байна. Moody’s агентлаг 11 жилийн дараа манай улсын зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” түвшинд дэвшүүлсэн. Энэ бол Засгийн газрын авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн, эдийн засгаа сэргээсэн, сахилга батад суурилсан бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэж байна.

Залуусын хөгжлийг илүү оновчтой шийдвэрлэхийн тулд бие даасан агентлаг эсвэл зөвлөл байгуулах асуудлыг бид нээлттэй хэлэлцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, залуусынхаа дуу хоолойг сонсдог, санаачилгыг бодитой дэмждэг төр байхыг зорьж буйгаа илэрхийллээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган”-ыг өнөөдөрзохион байгууллаа. 

Зохион байгуулагчид 2025 оны ес, аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймаг болон төрийн захиргааны төв байгууллага бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцжээ.  Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг өнөөдрийн чуулганд танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна36 минут 19 секундын өмнөАрьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ54 минут 9 секундын өмнөГ.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг2 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн2 цаг 24 минутын өмнөГ.Занданшатарыг огцруулсны дараа УДШ АН-ын дүрмийг унагаж О.Цогтгэрэлд хариу барив уу2 цаг 35 минутын өмнөАлх цохилттой төрийн эргэлтийн эсрэг Үндсэн хуулийн Цэц малгай, хүрмээ өмслөө2 цаг 40 минутын өмнөГахайн хороондоо У.Хүрэлсүх уураа барна10 сар 20. 17:13Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 20. 13:01Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна10 сар 20. 11:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна10 сар 20. 11:03Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа10 сар 20. 10:18Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна10 сар 20. 10:12Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10 сар 20. 10:03Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ10 сар 20. 9:58Цэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ10 сар 20. 9:54Сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ10 сар 20. 9:49УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.2410 сар 20. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн10 сар 20. 8:49Д.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.