ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв


10-р сарын 21
13 цаг 39 минут

        Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан байна.

Ажлын хэсэг холбогдох яам, байгууллагын төлөөллийг оролцуулах гурвантаа хуралдсан тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов. Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.

Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна. Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.

Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм. Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар асуулт асууж, ахмад настны тэтгэвэр, зээлтэй холбоотой статистик мэдээллийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Ахмад настнуудыг төлөөлөн Байнгын хороонд хуралдаанд оролцсон өндөр настан Ц.Алтанзул ордны гадаа ахмадууд 40 шахам хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан тухай онцолж, одоогийн тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгт хүргэх, мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулах шаардлага тавьж буйг дурдсан юм. Тэрбээр, орон сууцны хонгилын давхарт өрөө түрээслэж амьдардгаа хэлж, тэтгэврээ хагас жилээр зээлээд авчихсан, нэг ам бүлд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн халамжийн тэтгэврээр амьдарч байгаагаа танилцуулсан юм. Бодит байдал дээр тэтгэвэр, халамжийн мөнгө амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгааг тэрбээр онцолж, тэтгэвэр нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байгаагийнх нь төлөө өнгөрөгч долоо хоногт хүмүүс ална гэж дарамталсан, үүнээс болж өөрийн гэртээ амьдарч чадахгүй, охиныдоо нуугдан сууж байгаагаа хэллээ.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Ч.Ундрам, Л.Мөнхбаясгалан болон ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга О.Номинчимэг нар үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж, хүн тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцыг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа бага тэтгэврйг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийгн нэмэх шаарддлагагүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн зээлийг Монголбанк эрсдэлтэй зээлийн ангилалд оруулсан байгааг танилцуулахад тус банкны газрын захирал Г.Борхүү үгүйсгэсэн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэл нийгмийн даатгалын шинэчлэлийн гол чиглэл байх талаар танилцуулсан бөгөөд даатгуулагч ямар хугацаанд, ямар хэмжээний шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам онцлов. Байнгын хорооны дарга нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг хүн амын болон ажил, мэргэжлийн бүлэг, салбаруудын талаар тодруулга авсныхаа дараа цэрэг, армийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс даах нь зөв боловч үүний хажуугаар хууль, хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдын шимтгэлийг хариуцах болсон нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ахмадын тэтгэвэр, тэтгэврийн зээл, асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын хувьд дэмжиж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороонд уламжлах нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар дотоод зохион байгуулалтын буюу Байнгын хороо иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн авч үзэж, хэлэлцэн шийдвэрлэж байх тухай дотоод дүрмийг төслийг хэлэлцэн, холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Шахмал түлш авна, зарна“ гэх зараар нэг хоногийн дотор 12 иргэн залилуулжээ1 цаг 55 минутын өмнөӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв1 цаг 59 минутын өмнөБие даалтын 7 хоногоор музейд зочлоорой4 цаг 48 минутын өмнөГалыг бүрэн унтраалаа4 цаг 53 минутын өмнөСэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна5 цаг 51 минутын өмнөАрьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ6 цаг 9 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг7 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн7 цаг 38 минутын өмнөГ.Занданшатарыг огцруулсны дараа УДШ АН-ын дүрмийг унагаж О.Цогтгэрэлд хариу барив уу7 цаг 49 минутын өмнөАлх цохилттой төрийн эргэлтийн эсрэг Үндсэн хуулийн Цэц малгай, хүрмээ өмслөө7 цаг 54 минутын өмнөГахайн хороондоо У.Хүрэлсүх уураа барна10 сар 20. 17:13Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 20. 13:01Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна10 сар 20. 11:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна10 сар 20. 11:03Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа10 сар 20. 10:18Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна10 сар 20. 10:12Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10 сар 20. 10:03Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ10 сар 20. 9:58Цэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ10 сар 20. 9:54Сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ10 сар 20. 9:49УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.2410 сар 20. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн10 сар 20. 8:49Д.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.