Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа


10-р сарын 21
17 цаг 42 минут

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/ хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах” хэмээн заасныг хуралдаан даргалагч танилцуулсны дараа төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгасан тоонууд өөрчлөгдөн  орж ирснийг тодотгоод, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд 7 хэмээн тодорхойлсон байсан. Харин энэ удаад 7.5 болгон өөрчлөн оруулж ирсний шалтгааныг лавлав. Тэтгэвэр болон цалинтай холбоотой төсвийн урсгал зардлууд өөрчлөгдвөл төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт орох уу хэмээн нэмж тодрууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэгдүүлж байгаатай холбоотой урсгал зардлын өсөлт нь инфляцад шууд нөлөөлнө. Энэ нөлөөллийг тусгахаар 2026 оны инфляцын зорилтот түвшин 7.5 болж нэмэгдэх тооцоо гарч байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэх саналыг Хүний хөгжил, нийгмийн бодлоын байнгын хороо дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай уялдаж буй эсэхийг харахаар ингэж нэмэх үндэслэл байхгүй гэж ойлгосон.  Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан хуралдаанаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Мягмарцэрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” гэж заасан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээрх асуудал төсвийн тусгай шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргахаар ажиллаж буй эсэхийг нэмж тодруулахад, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас шийдвэр гарсны дараа бид дүгнэлт гаргана. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д зааснаар төсвийн тусгай шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт гарах нөхцөл байдал үүсвэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт буцаах үр дагавартай хэмээлээ.  

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа инфляц буурах биш нэмэгдсээр 7.5 болж өсч орж ирлээ. Иргэдийн авсан цалин хөлс инфляцад идэгддэггүй баймаар байна хэмээгээд,  Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөрөөр инфляцыг бууруулах ямар арга хэмжээ хэрэглэдэг вэ гэж асуув. Тэрбээр, төрийн өмчийн компаниудын жилдээ бий болгож буй 16-20 их наядын зарлага инфляцыг хөөрөгдөж байгааг дурдаад, төрийн өмчит уул уурхайн хэдэн компани байгаа, тэдгээр компаниудаас ноогдол ашиг хэлбэрээр авах дүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг төрийн өмчийн хэчнээн компани байгаа, НӨАТ хэдийг төлдөгийг тодруулав.

Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Өнгөрсөн арваад жилийн статистик мэдээлэл дэх инфляцын задаргааг харвал 60 орчим хувь нь байнгын нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байгаа. Монголбанк эрэлтийн шалтгаантай инфляц буюу дотоод нийт эрэлтэд нөлөөлөх замаар инфляцыг удирдах бодлогын хэрэгслүүдтэй байдаг. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг сайжруулах, ложистик бүтэц, дэд бүтцийг сайжруулах зэргээр салбарын яамд хариуцдаг. Инфляц энэ онд зорилтот түвшний дээд хязгаарт хүрнэ. Ирэх оны эхний хагаст инфляц төдийлөн хурдан буурахааргүй байгаа ч сүүлийн хагаст буурах ийм төсөөлөлтэй байгаа гэлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд уул уурхай болон тээврийн 17 компани ажиллаж байгаа. Эдгээрээс долоон компани ноогдол ашиг ирэх жил төвлөрүүлэхээр тооцсон. Ер нь нийт орлогын 30 орчим хувь нь уул уурхайгаас орж ирж байгаа. Ирэх жил уул уурхайн салбараас аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 3.2 их наяд төгрөгийн орлого олно гэсэн тооцоололтой байна. Уул уурхайн бус салбараас 3.3 их наяд,  нийтдээ 6.5 их наяд төгрөгийн ААНОАТ-ыг тооцож тавьсан гэсэн хариулт өглөө.

Ийнхүү асуулт хариулт өндөрлөж, хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа2 цаг 32 минутын өмнөЦэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөв2 цаг 38 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг – 2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж2 цаг 42 минутын өмнөТөсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 47 минутын өмнө“Шахмал түлш авна, зарна“ гэх зараар нэг хоногийн дотор 12 иргэн залилуулжээ6 цаг 46 минутын өмнөӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв6 цаг 50 минутын өмнөБие даалтын 7 хоногоор музейд зочлоорой9 цаг 39 минутын өмнөГалыг бүрэн унтраалаа9 цаг 44 минутын өмнөСэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна10 сар 21. 9:48Арьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ10 сар 21. 9:30Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10 сар 21. 8:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн10 сар 21. 8:00Г.Занданшатарыг огцруулсны дараа УДШ АН-ын дүрмийг унагаж О.Цогтгэрэлд хариу барив уу10 сар 21. 7:49Алх цохилттой төрийн эргэлтийн эсрэг Үндсэн хуулийн Цэц малгай, хүрмээ өмслөө10 сар 21. 7:44Гахайн хороондоо У.Хүрэлсүх уураа барна10 сар 20. 17:13Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 20. 13:01Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна10 сар 20. 11:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна10 сар 20. 11:03Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа10 сар 20. 10:18Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна10 сар 20. 10:12Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10 сар 20. 10:03Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ10 сар 20. 9:58Цэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ10 сар 20. 9:54Сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ10 сар 20. 9:49УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.2410 сар 20. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн10 сар 20. 8:49Д.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.