Цэц: Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэж, Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцрох уу


10-р сарын 22
9 цаг 04 минут

        Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр (2025.10.22) 09:30 цагт эхэлнэ. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, Ерөнхий сайдыг УИХ огцруулсан энэ үед Цэц “Онц байдал” зарлаж, дунд суудлын хуралдааныг алгасаж их суудлын хуралдаанаа зарласан юм. УИХ-ын дарга, Ерөнхий сайд бол ҮАБЗ-ийн гишүүд. Тэд де-юре чөлөөлөгдсөн, огцорсон. Харин одоо ҮАБЗ-д де-юре байгаа цор ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэц “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа” гэж мэдэгдсэн. 

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт (2025.10.16) Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлсэн. Учир нь ТББХ-ноос “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” хэмээн санал хурааж, олонхи нь “Дэмжихгүй” гэдэг санал өгсөн. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан Х.Булгантуяа “Дэмжихгүй” гэсэн саналыг “Дэмжье” гэдгээр санал хураана” гэж мэдэгдсэн нь маргаан дагуулж, эсэргүүцсэн гишүүд чуулганы танхимд орж ирээгүй. Засгийн газрын элч болж, Цэцийг зорьсон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчиж буй талаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Цэц ч тэр дор нь маргаан үүсгэсэн. Харин тэр үед Х.Булгантуяа УИХ-ын даргын суудлыг эзэгнэж, Г.Занданшатарын фракцийнхны эсрэг суртал ухуулга явуулж, “Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг ч энэ жишгээр огцруулж байсан” хэмээн ярьж байв. Гэвч Ж.Эрдэнэбатыг 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөс өмнө огцруулж байсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрох хүсэлтээ өөрөө гаргасан. Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг УИХ-д хүргүүлж байлаа. Тэгэхээр энэ нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхээс огт өөр гурван кэйс юм. Хашир туршлагатай хуульчид ч өнгөрсөн долоо хоногт энэ тухай тайлбарласан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн хувь заяа одоо Цэцийн гарт бий. Үндсэн хуулийн Цэц түүнийг өнөөдөр “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэвэл УИХ-ын дэд даргаас огцорч, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Х.Булгантуяагийн тухайд, зөвхөн “Үндсэн хууль зөрчсөн” гэж буруутгагдахаас гадна “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан уу” гэх улстөрчид, хуульчид, олон нийтийн нэхэл хатуутай асуулттай тулгарч буй. Гэвч үүнийг тагнуулын байгууллага шалгаж тогтоох учиртай. Тэрбээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцорсны дараа түүнтэй гар барьж “Уучлаарай, ёстой муухай юм боллоо” гэсэн нь олон нийтийн өмнө болсон үйл явдал. Тэр ч атугай “Ёстой муухай сценарит орчихлоо” гэсэн” гэж хэвлэлийнхэн мэдээлж байгаа. Хэрэв Х.Булгантуяа ингэж хэлсэн нь үнэн бол өөрийгөө олны өмнө ёстой муухай илчилжээ.    

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэхгүй бололтой. Учир нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд алга. Харин Үндсэн хуулийн Цэц УИХ-ын 95 дугаар тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэх магадлал тун өндөр байгаа юм. ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах тов анх зарласнаас эхлээд чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолыг батлах хүртэл хууль зөрчсөн гэдгийг улстөрчид, хуульчид, ажиглагчид хэлж байна. Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэнэ. Учир нь Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Үндсэн хуулийн 66.4-т “Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй” гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” хэмээн тодорхой тусгасан.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ4 цаг 38 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…4 цаг 50 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна7 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав8 цаг 36 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал8 цаг 44 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ9 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа9 цаг 35 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ9 цаг 37 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ9 цаг 50 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.