Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхэлсэн үү


10-р сарын 22
9 цаг 09 минут

       Эрх баригч МАН-ын их хурал ирэх сарын 15-нд хуралдана. Тиймээс У.Хүрэлсүх, Г.Занданшатарын талынхан болон Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан намын их хурлын төлөөлөгчдийг багцлах ажилдаа хэдийнэ орцгоосон. Д.Амарбаясгалангийн хувьд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016-2024 онд ажиллаж, намаа УИХ, НИТХ, орон нутгийн сонгуульд дараалан ялуулсан. Тусгаар тогтнолын ордонд найман жил ажиллахдаа тэрбээр МАН-д хүч, нөлөөгөө тогтоосон генсек байв. Нийслэл, дүүрэг, аймгуудын МАН-ын хороодыг Д.Амарбаясгалан зангидаж, чиглүүлж байлаа. Тэрбээр УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч МАН-ын дарга. Эрх баригч хүчний Бага хурал өнгөрсөн сарын 27-нд хуралдаж, хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг намын даргаар сонгосон. Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалангийн зүг алга ташилт нижигнэх зуур АН-аас бусад улс төрийн намуудын удирдлагууд, мөн нийслэл, дүүргүүд, аймгуудын МАН-ын хороодын дарга нар түүнд баяр хүргэж байлаа. Гэвч далаад оны “Ах нар” нь түүнд ялагдлын гашуун “дарс”-аа бэлтгэчихсэн хүлээж байлаа. Төрийн ордонд нүүрс уугитал тэд зодолдлоо. Үр дүнд нь Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцров.   

 МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг өнгөрсөн сард АТГ-аас саатуулсан. Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед аппаратад нь ажиллаж байсан энэ залууг саатуулснаас эхлээд найз нөхдийн харилцаатай хүмүүсийг ч барьж хорьсон. Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал уржигдар (2025.10.20) фэйсбүүкт “Увс аймгийн 100 жилийн ойг Д.Амарбаясгалан дэмжсэн учир АТГ намайг шалгаж байна” гэсэн утгатай пост бичив. Д.Амарбаясгалангийн хувьд, баруун бүсээс УИХ-д сонгогдсон. Тиймээс “МАН-ын их хурлаас урьтаж, Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхлэв үү” гэх хардлага олон нийтийн дунд үүслээ. Учир нь аймгуудын Засаг дарга нар голдуу МАН-ын хороодын дарга нар байдаг. Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох, багцлах, удирдан чиглүүлэх эрх тэдэнд бий. “МАН-ын их хурлын 2255 төлөөлөгчид дунд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн нь олонхи байх вэ” гэж буй энэ үед Д.Амарбаясгалангийн талын хүчийг сулруулах ажиллагааг явуулж байна уу гэж харагдахаар байна. МАН-ын Бага хурлаар намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг ирэх сард болох их хурлаар ёсчлох учиртай. МАН-ын шинэ даргыг Улсын Дээд шүүх 60 хоногийн дотор бүртгэх хуультай.

Д.Од



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ4 цаг 45 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…4 цаг 57 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна7 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав8 цаг 43 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал8 цаг 51 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ9 цаг 37 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа9 цаг 42 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ9 цаг 44 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ9 цаг 57 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.