Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй


10-р сарын 22
10 цаг 35 минут
    Нэмэлт 10.20 цаг: Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн Х.Булгантуяагийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэлэлцэх асуудалдаа орлоо.
09.30 цаг: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж эхэллээ.
Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалж байна. Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.
Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцож байна.
Хуралдааны эхэнд маргагч талуудаас Цэцийн есөн гишүүнээс татгалзах үндэслэл байгаа, эсэх талаар тодруулахад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтээ байгаагаа уншиж танилцуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмнөөс тайлбар хийх гэж хоёр удаа оролдсон. Тиймээс хуралдааны дэгийг зөрчсөн, зөвхөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрөө хүсэлтээ хэлэх ёстой гээд дахин дур зоргоороо яривал хуралдаанаас гаргана гэдгийг хуралдаан даргалагч Г.Баясгалан санууллаа.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “цаг дууслаа” хэмээн хэлэхэд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй зааланд ярихыг хориглож, талуудыг хуралдааны дэг сахихыг анхааруулав.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, татгалзан гаргах хүсэлтээ уншиж танилцуулаад, Цэцийн гишүүдэд холбогдох баримтыг өгсөн. Х.Булгантуяа гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр Цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаанд шилжлээ.
Цэцийн гишүүнээс дараах үндэслэлээр татгалзах санал гаргана гэж хуульд заажээ. Үүнд:
  1. Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.
  2. Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:
1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;
2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол;
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа31 минут 33 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 24 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 37 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 43 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 35 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 9 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 16 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.