Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 77 дуудлага хүлээн авав. Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж дуусган, үр дүнг танилцуулахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл бичих