Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ


10-р сарын 22
12 цаг 00 минут

      Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд энэ сарын 24-нд нээнэ.

Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дэлгэн үзүүлэх бөгөөд Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой ажээ.

“Өвгөн хуурч” эх зургаас эхлээд галерейн сан хөмрөгөөс тэр бүр олон нийтэд дэлгэдэггүй ховор, содон бүтээлээр олны мэлмийг мялаах нь энэхүү үзэсгэлэнгийн гол онцлох юм. Тухайлбал, уран зураг, монгол зураг, цоморлиг судалгааны зураг, угсаатны зүйн эдлэл хэрэглэл, бурхан шашны зан үйлийн эд хэрэгслийн хувийн цуглуулга зэргээс үзэсгэлэнгийн нэг хэсэг нь бүрдэхийг зохион байгуулагчид онцоллоо.

Дүрслэх урлагийн салбараас төрөн гарсан анхны Ардын зураач цолтой Ү.Ядамсүрэн 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 50 гаруй хөрөг, ардын гар урлал, эдийн соёлтой холбоотой 400 гаруй зураг зуржээ. Түүнийг “Өвгөн хуурч” зургаар нь хүмүүс илүүтэй мэддэг билээ.

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ1 цаг 9 минутын өмнөЭмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авто зогсоолын төлбөр авахгүй1 цаг 12 минутын өмнөГол усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 19 минутын өмнөМонголын циркчид Хүрэл цом авчээ1 цаг 24 минутын өмнөCOP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа3 цаг 48 минутын өмнөАлба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ3 цаг 50 минутын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов3 цаг 58 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ4 цаг 2 минутын өмнөАзийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно4 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.08-06.125 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 10 минутын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ6 сар 6. 8:58Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна6 сар 5. 19:08Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 19:03Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ6 сар 5. 17:07Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:04Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:00Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул6 сар 5. 15:49БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 5. 15:45Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр6 сар 5. 15:39Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?6 сар 5. 15:31Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ6 сар 5. 14:07Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ6 сар 5. 12:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 12:21Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина6 сар 5. 12:18“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 сар 5. 10:21Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 сар 5. 10:14Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 сар 5. 10:03Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 сар 5. 9:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.