“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв


10-р сарын 22
23 цаг 19 минут

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнөө өглөө (2025.10.22) 09:30 цагт эхэлсэн. Нэхэмжлэгч буюу Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцсон бол УИХ-ыг төлөөлж П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ч.Номин, Г.Тэмүүлэн, М.Мандхай, Н.Номтойбаяр, Ц.Сандаг-Очир, А.Ундраа, Б.Баярбаатар, С.Ганбаатар, Ц.Идэрбат нар хүрэлцэн ирсэн ч тэд хуралдааныг орхин гарсан юм. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа их суудлын хуралдааны үеэр Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан боловч Цэц хүлээж аваагүй. Мөн тэрбээр “Өмгөөлөгч авъя” гэсэн ч Цэц хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан. Үндсэн хуулийн Цэц дөнгөж сая их суудлын хуралдааны шийдвэрээ танилцууллаа. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэхүү шийдвэрийг танилцуулахдаа “ТББХ-ноос гарсан “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэснийг УИХ-ын чуулган дээр “Дэмжье” гэснээр санал хураасан, 2025 оны аравдугаар сарын 16-ны чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг аравдугаар сарын 17-нд тооцож санал хураасан зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлээ. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан “Ерөнхий сайд Г.Занданшатараас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг шууд үүсгэсэн. Энэ хугацаанд Х.Булгантуяа хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан” хэмээн дурдлаа. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлээ. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг яаралтай зарласны учир нь Ерөнхий сайд огцорсон бол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай. Хэрэв энэ хугацаанд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ тарах нөхцөл байдал үүснэ. Цаашилбал улс төрийн хямрал улам гүнзгийрэх магадлалтай тул Цэц үүнийг “Онцгой нөхцөл байдал” гэж үзсэн” гэлээ.    

Г.Анар  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов2 цаг 42 минутын өмнө“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв3 цаг 23 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ10 сар 22. 11:09ХШТХ: Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов10 сар 22. 11:05Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй10 сар 22. 10:35УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа10 сар 22. 10:12Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв10 сар 22. 9:25Ухаахудагийн талаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ10 сар 22. 9:19Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхэлсэн үү10 сар 22. 9:09Цэц: Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэж, Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцрох уу10 сар 22. 9:04П.Сайнзориг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар Цэцийн эсрэг суртал ухуулга хийж, Үндсэн хууль зөрчив үү10 сар 21. 21:20Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг маргааш МҮОНТ-ээр 9:30 цагт шууд дамжуулна10 сар 21. 20:31Moody’s агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа10 сар 21. 17:57Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөв10 сар 21. 17:52“Мөнх тэнгэрийн бичиг – 2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 21. 17:47Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 21. 17:42“Шахмал түлш авна, зарна“ гэх зараар нэг хоногийн дотор 12 иргэн залилуулжээ10 сар 21. 13:43ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв10 сар 21. 13:39Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой10 сар 21. 10:50Галыг бүрэн унтраалаа10 сар 21. 10:46Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна10 сар 21. 9:48Арьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ10 сар 21. 9:30Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10 сар 21. 8:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн10 сар 21. 8:00Г.Занданшатарыг огцруулсны дараа УДШ АН-ын дүрмийг унагаж О.Цогтгэрэлд хариу барив уу10 сар 21. 7:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.