Төрийн банкны төв салбарын ажилтнууд /2025.10.21/ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд 100 гаруй шар хуайс, агч мод тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд буй банкны хамт олон “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг “Модыг мод(а) болгоё” уриан дор зохион байгуулдаг бөгөөд энэхүү аяны хүрээнд жил бүрийн хавар, намар 500 салбар нэгж, 3000 гаруй ажилтныхаа идэвх оролцоогоор улс орон даяар мод тарьдаг уламжлалтай.
2021 оноос хойш хэрэгжсэн “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд Төрийн банкны хамт олон нийт 25,000 гаруй модыг Монгол орон даяар тарьж ургуулжээ. Хамгийн чухал нь тарьсан моддоо тогтмол арчлахад банкны зүгээс онцгойлон анхаарч байна.
Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжигч, системд нөлөө бүхий банкны хувиар ногоон соёлыг түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг үлгэрлэл үзүүлэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд орон даяар мод тарьж, амьтдыг хамгаалж, гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газрыг цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулсаар байна. Мөн банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр ногоон оффисыг зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
Үүгээр зогсохгүй Төрийн банк нь банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд хуримтлуулж, тус сангаар дамжуулан төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбай, ногоон байгууламжийг тохижуулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа
3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ
“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
Тал нутгийн хөрсний гүнд орших зэс, алт, ховор шороон элемент, литийн нөөц нь өнөөдөр Монгол Улсыг дэлхийн нөөцийн өрсөлдөөний төв цэг рүү хөтөлж байна
Төрийн банк АНУ-ын The Bank of New York Mellon банканд ам.долларын данс нээлээ
“2026 оны эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих