УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй


10-р сарын 23
15 цаг 02 минут

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр (2025.10.22) болж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт хүсэлт хүргүүлсний дагуу Цэц УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шууд маргаан үүсгэсэн. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэц маргаан үүсгэсэн байхад баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд өнгөрсөн даваа гарагт (2025.10.20) хориг тавьсан. Энэхүү хориг нь “Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна” гэсэн хоёр хэсгээс бүрдсэн. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын 95 дугаар тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлээ. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийн шийдвэр. Тиймээс “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоригоо буцааж татах уу” гэдэг асуулт гарч ирсэн. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд "Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно" гэж заасан. Цэц УИХ-ын 95 дугаар тогтоолыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн. Тиймээс Үндсэн хуулийн 66.4, 67 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болсон шийдвэрийн хоригийг хэлэлцэх нь Үндсэн хуулийн 66.4, 67 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болох учраас УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй аж. 

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа2 минут 27 секундын өмнөС.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү36 минут 58 секундын өмнөП.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү2 цаг 44 минутын өмнөИрэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ3 цагийн өмнөӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 7 минутын өмнөУИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй3 цаг 42 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав6 цаг 49 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 40 минутын өмнөОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо8 цаг 32 минутын өмнөТөрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа8 цаг 44 минутын өмнөУИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод9 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ10 сар 22. 11:09ХШТХ: Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов10 сар 22. 11:05Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй10 сар 22. 10:35УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа10 сар 22. 10:12Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв10 сар 22. 9:25Ухаахудагийн талаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ10 сар 22. 9:19Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхэлсэн үү10 сар 22. 9:09Цэц: Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэж, Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцрох уу10 сар 22. 9:04П.Сайнзориг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар Цэцийн эсрэг суртал ухуулга хийж, Үндсэн хууль зөрчив үү10 сар 21. 21:20Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг маргааш МҮОНТ-ээр 9:30 цагт шууд дамжуулна10 сар 21. 20:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.