ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ


10-р сарын 23
15 цаг 38 минут

       Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг тэрбээр онцолж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнд зарцуулна гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дурдаж, төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, үнэлж, эрэмбэлсэн болон шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар нийт тоо хэмжээг хоёр дахин бууруулаад байгааг илтгэв.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлэв. Олон нийтийн дунд түгсэн мэдээллээр 830 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл дурдаж, үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг танах замаар гаргах уу, хөрөнгө оруулалтыг бууруулах аргаар гаргах уу гэсэн асуулт тавьсан юм. Үүнд сайд С.Бямбацогт хариулахдаа, Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрч байгааг мэдээлж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас нь хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон хувилбарыг ярилцаж буйг дэмжиж шийдвэрлэхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцын түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа болон Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй нийт 53 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа17 минут 23 секундын өмнөС.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү51 минут 54 секундын өмнөП.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү2 цаг 59 минутын өмнөИрэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ3 цаг 15 минутын өмнөӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 22 минутын өмнөУИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй3 цаг 57 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 4 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 55 минутын өмнөОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо8 цаг 47 минутын өмнөТөрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа8 цаг 59 минутын өмнөУИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод10 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ10 сар 22. 11:09ХШТХ: Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов10 сар 22. 11:05Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй10 сар 22. 10:35УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа10 сар 22. 10:12Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв10 сар 22. 9:25Ухаахудагийн талаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ10 сар 22. 9:19Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхэлсэн үү10 сар 22. 9:09Цэц: Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэж, Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцрох уу10 сар 22. 9:04П.Сайнзориг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар Цэцийн эсрэг суртал ухуулга хийж, Үндсэн хууль зөрчив үү10 сар 21. 21:20Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг маргааш МҮОНТ-ээр 9:30 цагт шууд дамжуулна10 сар 21. 20:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.