П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү


10-р сарын 23
16 цаг 01 минут

   УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Үндсэн хууль зөрчсөн талаар Цэц өчигдөр (2025.10.22) шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр. “Ерөнхий сайдыг огцруулах саналыг 71 гишүүн өглөө” гэж Х.Булгантуяа УИХ-ын даргын индрээс мэдэгдсэн. Чуулганы танхим дахь дэлгэц дээр ч 71 гэсэн тоо харагдсан учраас олон нийт итгэсэн. Гэвч энэ нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах заль байсан нь төд удалгүй тодорхой болсон. Учир нь Х.Баттулга, М.Нарантуяа-Нара тэргүүтэй 19 гишүүн 2025 оны аравдугаар сарын 16 буюу пүрэв гарагт ирцээ бүртгүүлсэн. Энэ ирцийг баасан гарагийн нэгдсэн хуралдааныхад тооцож, санал хураалт явуулсан нь илэрсэн. Ажиглагчид үүнийг “52 гишүүн дээр тухайн өдөр санал хураалтад оролцоогүй 19 гишүүнийг нэмж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завджээ” гэж дүгнэж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байна. Г.Занданшатарын эсрэг “Пороронууд”-ын диверсант ажиллагаа үүгээр зогссонгүй. МАН-ын зодооноос эхтэй төрийн хямрал Үндсэн хуулийн хямрал болохоос болгоомжилж, Цэц их суудлын хуралдаанаа зарласан. Энэ талаар “Онцгой нөхцөл байдал үүссэн учраас...” гэж мэдээлсэн. Манай “Пороронууд” өчигдөр Цэцийн их суудлын хуралдаан дээр хэрүүл тэмцэл хийхээр бөөнөөрөө очицгоов. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал, Ч.Номин, А.Ундраа, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Идэрбат нар их суудлын хуралдааны танхимыг эзэгнэв. Үндсэн хуулийн Цэц өөртэй нь холбоотой асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт шууд маргаан үүсгэсэн тул УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ч очив. Тэрбээр “Би хууль мэдэхгүй. Өмгөөлөгч авъя” гэсэн ч Цэц хүлээж аваагүй. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан өчигдөр үдэш их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Х.Булгантуяад хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаа өгснийг тодотгоё” гэж хэлсэн. Үндсэн хуулийн Цэц бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрээ гаргасан. Цэцийн шийдвэртэй ямар ч эрх тушаалтан тэрсэлдэх эрхгүйг хуульчилсан. Гэвч “Пороронууд” ууртай байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Цэцийн шийдвэрийг сонсоод өчигдөр үдэш “Сүйрэл” гэдэг ганцхан үг постолсон бол өнөөдөр “Үндсэн хуулиараа төрийн эрх мэдэл ард түмэнд, ард түмэн сонгож бүрдүүлсэн парламент буюу УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ өөрт байгаа эрхээ халдаж авна гэж юу байдаг бэ. Харин Ерөнхий сайдыг УИХ томилдог, чөлөөлдөг онцгой бүрэн эрхтэй. Үндсэн хуулиа үгүйсгэж, мушгиж троллдож байгаа нь харамсал юм” хэмээн фэйсбүүкт бичжээ. Ингэхэд энэ П.Сайнзориг хэнийг “Тролл” гэв. Арай Үндсэн хуулийн Цэцийг тролл гэж байгаа юм биш биз. Үндсэн хуулийн Цэц дээр Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордонд хэрүүл хийдэг шигээ хэл амаа хурцалж очицгоосон УИХ-ын гишүүдийг Цэцийн дарга Г.Баясгалан “Та нарыг хуралдаж сурсан улс гэж бодож байгаа шүү. Та хэд чинь яаж хурал хийдэг хүмүүс юм бэ дээ. Хараад байхад замбараатай харагддаг шүү дээ, уг нь. Хуралдаан дундуур орилж хашгирчих гээд байна. Дуу нь сүүлдээ чангарчихвий дээ” гэж шоглосон. Цэцийн дарга Г.Баясгалангийн “Чи доошоо, доошоо… Доошоо суу. Томоотой суу” гэх дохион зангаанд хэсэг захирагдсан манай “Пороронууд” уурандаа Цэцийн их суудлын хуралдааныг орхин гарцгаасан. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг шүү дээ. Цэц тэдний хувьд уур нь хүрэхээр орхин гардаг МАН-ын хурал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан уу, ямар. Үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлдэг тусгай субъект. Гэтэл “Пороронууд” ар араасаа их суудлын хуралдааныг хаяж гарцгаасан. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн Цэцийг үл хүндэтгэж, их суудлын хуралдааны дэг зөрчсөн УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Н.Номтойбаяр бас Цэцийн үүдэнд Miu Miu ногоон шилтнүүдийг цуглуулж, жагсаал зохион байгуулах гэж байсан гэв үү...

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа34 минут 24 секундын өмнөС.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү1 цаг 9 минутын өмнөП.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү3 цаг 16 минутын өмнөИрэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ3 цаг 32 минутын өмнөӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 39 минутын өмнөУИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй4 цаг 14 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 21 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 12 минутын өмнөОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо9 цаг 4 минутын өмнөТөрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа9 цаг 16 минутын өмнөУИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод10 сар 23. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ10 сар 22. 11:09ХШТХ: Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов10 сар 22. 11:05Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй10 сар 22. 10:35УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа10 сар 22. 10:12Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв10 сар 22. 9:25Ухаахудагийн талаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ10 сар 22. 9:19Д.Амарбаясгаланг дэмждэг аймгуудын Засаг дарга нарыг АТГ намнаж эхэлсэн үү10 сар 22. 9:09Цэц: Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэж, Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцрох уу10 сар 22. 9:04П.Сайнзориг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар Цэцийн эсрэг суртал ухуулга хийж, Үндсэн хууль зөрчив үү10 сар 21. 21:20Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг маргааш МҮОНТ-ээр 9:30 цагт шууд дамжуулна10 сар 21. 20:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.