Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр


10-р сарын 24
9 цаг 30 минут

      Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Хуралдаанаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан.

Цэцээс УИХ-ын нэгдсэн чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.  Хоёрдугаарт, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүдийн зүгээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн.

Мөн 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 17-ны өдрийн ирцтэй нэгтгэн 51.6 хувийн ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна. Тэгвэл өчигдөр улс төрийн хүрээнд Их суудлын хуралдааны шийдвэрийн дараах мэдэгдлүүд хөвөрлөө.  Талуудын байр сууриас онцлон хүргэж байна.

Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуульт төрд дур зорго гэж байж болохгүй гэдгийг ойлгуулж цэц цэг тавилаа

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

-ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хэлэлцэнэ гэж зарим гишүүн тайлбарлаж байна. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх биш үү?

-ҮХЦ их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр гаргасан. УИХ-ын 2025 оны 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ их суудлын хуралдаанаараа дүгнэсэн бол эцсийн шийдвэр. Үүн дээр хэн нэгэн тайлбарлах эрхгүй. Үндсэн хуулийн 66, 67-р зүйлд ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээ өөрөө тайлбарлана. 

-Засгийн газрын бүрэн эрх сэргэлээ гэж ойлгож болох уу?

-Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар албан тушаалтны дур зоргоор огцруулах асуудлыг шийдвэрлэсэн байна гэдгийг ҮХЦ есөн хүний бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн.

-УИХ-ын Дэгийн тухай хууль бол УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэгийг УИХ өөрөө тогтоодог. Цэцэд хамаагүй гэж байна?

-Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим бол хууль дээдлэх. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаас гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн дагуу, хуулийн дагуу явагдах учиртай. Үүнийг ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх явцдаа, нотлох баримт шинжлэн судлах үеэр, шийдвэртээ бас тодорхой дурдсан. Дэг бол хэн нэгний дураар тайлбарлаж, хэрэглэдэг зүйл биш. Энэ бол хууль. Хуулийг хэн нэгэн янз бүрээр тайлбарлах нь зохимжгүй.

-Дунд суудлыг алгасаж, шууд их суудлаар асуудлыг хэлэлцсэн нь өөрөө дэгээ зөрчсөн явдал мөн үү?

-Бид хууль ярьж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж бий. ҮХЦ-ийн хяналтад байдаг албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэж, УИХ-ын нэгдсэн хуралдааныг даргалах үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүсвэл цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. ҮХЦ-д Монголын өндөр мэргэшсэн, шилдэг хуульчид ажиллаж байгаа. Тэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиа мөрдсөн. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй. ҮХЦ-ийн илтгэгч гишүүн өчигдөр их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа онолын болон нотлох баримтыг шинжлэн судалсан баримтуудаа олон нийтэд танилцуулахдаа маш тодорхой дурдсан.

-УИХ-ын дэгийн тухай хууль Үндсэн хуултай зөрчилдөөд байна уу?

-Үгүй шүү дээ. Үндсэн хуулийн 43.1, 101-р зүйлд үүнийг маш тодорхой журамласан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101-р зүйлийг мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар буруу хэрэглэсэн. Үүнийг ҮХЦ баталгаажуулж, тогтоосон.

-Хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах, улстөржүүлэх явдалд цэг тавих шаардлагатай байна?

-Монгол Улсад Үндсэн хуульт эрхзүйт төр байх уу, үгүй юү гэдэг асуудал өчигдөр яригдсан. Би үүнийг эрхзүйч, хуульч хүнийхээ хувьд хэлж байна. Үндсэн хуульт ёс, эрхзүйт төрд дур зорго, албан тушаалын дураар аашлах явдал байж болохгүй гэдгийг ойлгуулж, цэг тавьсан гэж ойлгож байна. Их хурлын гишүүн ч бай, сайд ч бай цааш цаашдаа төрийн захиргааны албан хаагчдад бүгдэд нь хамаатай. Хуулийг мушгин гуйвуулж, гишгэж болохгүй гэдгийг бүх хүнд Үндсэн хуулийн цэц анхаарууллаа.

Б.Баярбаатар:  Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр биш, УИХ хэлэлцэнэ

-Их суудлын хуралдаан тогтоол гаргасан бол ҮХЦ өөрөө хуулиа зөрчих нөхцөл рүү орох учраас дүгнэлтийн асуудлыг хэлэлцсэн гэж ойлгосон. ҮХЦ-ийн өчигдрийн гаргасан дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийднэ. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарвал ҮХЦ дахин Их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах процесс явна. Дүгнэлт эцсийн шийдвэр биш. Тогтоол эцсийнх байдаг. Иргэд ҮХЦ-ээс гарсан дүгнэлтийг эцсийнх мэтээр ойлгоод байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Парламентыг тараахыг би уриалаад явна

-Үгэн дээр дөрөөлөөд маргаад байх шаардлага байхгүй. Хуульд юу гэж бичсэн түүгээр л явах ёстой. Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1 дэх хэсэгт Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн байна. Үүнд яагаад маргаад байна вэ?. Төрийн бүх ажил зогсоод хямралт байдалд орчихлоо. Хууль, дүрмийг өөр өөрийнхөө хүссэнд нийцүүлж тайлбарлаад, шийдвэр гаргаад байна. Үүнийг нэг талд нь гаргаад, төрийн тогтвортой байдлаа хангаад ажлаа хийцгээхгүй бол маш том хямрал руу орж төр, нийгмийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Энэ байдал даамжирвал Үндсэн хуулиа өөрчлөөд, Сонгуулийн тухай хуулиа батлаад энэ УИХ тарах ёстой. Энэ хэмжээнд л хүрнэ. Би энэ байр сууринд хатуу зогсоно. Одоо маргаанаа болиод урдах ажлаа хиймээр байна. Аж ахуйн нэгж, компаниуд элгээрээ хэвтлээ. Өөр хоорондоо л эрх мэдэл, албан тушаалын төлөө үзээд байдаг. Нийгэм, эдийн засгийн асуудалтайгаа бүгд “үзэхгүй” л байна шүү дээ. Учраа олж, ажлаа хийж чадахгүй бол УИХ таръя гэдэгт би хамгийн түрүүнд уриалаад явна. Ажиллаж чадахгүй бол хариуцлагаа хүлээе л дээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.