Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)


10-р сарын 24
9 цаг 42 минут

 


  • Улс төрчид мэдээж буруутай. Тэдний хулгай, мөнгө шамшигдуулсан, өөр юу ч байдаг юм. Залхтал ярьж байна. Гэлээ гээд иргэд бид хичээл зүтгэлээ зөнд нь хаячихаж болохгүй.
  • Улс төрчдөөсөө өс авч байж цааш хөгжих цаг хугацааг хүлээн сууна гэвэл нас чинь талийж өгнө.
  • Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх Яам байгуулж ажиллуулахгүй бол оройтлоо. Оройтсон хойно мянга амаа бариад нэмэргүй!

Монголчуудад түгээмэл харагддаг нэгэн төрлийн өвчнийг гарчигтаа нэрлэчих үү? Алдсан асар их боломж бололцоо шүү дээ. Нийгмийн харилцаа, нийгмийн сэтгэл зүй судлаач болчихоод нийтлэлээ бичээд байдаг болсныг уншигчид гадарлаж байгаа байх. Ядуурал нь хүн амынхаа байнга 30%, ажилгүйдэлдээ улсаараа дасан зохицоод эвлэрчихсэн, гол нь хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан, “нүүдлийн соёл иргэншил” гэгчийнхээ гайхамшгаар ажил хийхгүй ч ам тостоод, хэдэн биенээ мөлжиж амьдарч болоод байдаг, хэдэн биендээ юм зарахыг бизнес гээд ойлгочихсон энэ нийгмийг л би шүүмжлээд байна. Шүүмжлэх ч болно. 

Монголчууд 1990 оноос хойш үй олон эрх чөлөө эдлэж байгаагийн нэг чухал нь барьцах эрх чөлөө юм. Барьцах, мөчөөрхөх, цаашаанаа атаархах, хорсол занал гээд шат ахиад явж өгнө. Яг одоогийн байдлаар улс төрчид ба олигархиудтайгаа барьцаад бараг бүх нийгмээрээ гэдийгээд суучихсан дүр зураг харагдана.

Логик гаргалгаа нь “Тэд хулгайч, бид ажиллахгүй!” Энэ логик нь монголчуудыг тамын тогоо–чөтгөрийн тойрог рүү хөтөлнө. Улс төрчид ба олигархиудыг доош нь буулгаж өөрсөдтэйгээ нэг зиндаанд авчрах гэж 35 жил гүрийж байна. Бүгд хавтгайдаа ядуураад нэг түвшинд оччихвол цэнгэлийн манлайд хүрчих юм шиг. МОНГОЛ ХҮН амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сул дэл, гиюүрч, тэнэж, зугаалж, наргиж, бас тэр хэрээрээ зовж өнгөрөөх үйлтэй төрсөн юм шиг. Тийм л дүр зураг монголын нийгмийн олонхиос олж харчих гээд болдоггүй ээ. Миний ажиглалт шүү. Тэр хачин зураглалынхаа цаад логик, учир шалтгааныг улс төрчид, Төрийн ордноосоо нэхээд хэвтчихсэн, нэхсээр ч байх болно, надад тэгж л харагддаг. Монголчуудын ТАМЫН ТОГОО эндээс уугиж савсана.

Дахин давтан хэлье. Монголын улс төрчид ба улс төрд буруу юм их бий. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ болж бүтэхгүй нийт буруугийн 90% нь МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь авир араншин, хүмүүжил, соёл, овсгоо самбаатай шууд холбоотой.

Мөн ч олон удаа давтан бичиж байна даа, би! Хоёр хүснэгтийг харьцуул даа! Ийм их саруул ухаан заяачихсан ард түмэн ядуураад сууж байдаг, нүүрснээс өөр үйлдвэрлэн гаргах нэгээхэн ч ITEM байхгүй болтлоо жаргалдаа ташуурчихсан. Байгаа дүр зураг нь! 

Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ!–Энэ бол яалт ч үгүй МОНГОЛ ХҮН-д зориулагдсан ёгт хоржоонтой хэлц үг. Ам асуусан хэлц. Харагдаж байна, хаа л бол хаана. Нас ахиад ирэхээрээ нэг их архирсан “араатан” болж хувирдаг. Уурын тулам. Та нар сайхан ааштай хөгшин хүн тэр бүр олж хардаг уу? Ховор доо. Байх нь байна. Гэхдээ цөөнхи нь. Сул өнгөрөөсөн амьдралдаа харамсаад харамсаад барахгүй болчихсон уур уцаартай хөгшчүүдийн тухай би ярьж байна.

Ерөөсөө хар энергиэ нийгэмдээ, бүгд рүү нь цацаад л. Бид ч дасч дээ. Тэгэх минь яалаа, ингэх минь яалаа, хайран сайхан амьдрал минь гэж эргэж хардаг бололтой, тэгээд л архирч гарна даа. Ийм өвчинд нэрвэгдчихсэн маш олон ахмадыг би танина, мэднэ, тэднийхээ хар энергийг сөрөөд явж л байна.   

Ходорковский Live сайтад оросын эдийн засагч Игорь Липсиц ярьжээ. Юу гэвэл Орост хэрэггүй илүү хүмүүс дэндүү их байна. Хэнд ч хэрэггүй эрчүүд маш их байна. Тэд хов хоосон амьдарч, хоосон оршиж, тэдний тун цөөн нь ажил хийхчээн болж, тэд архидаж, өвчилж байна. Тиймээс тэднийг дайнд илгээх шаардлага тулгарсан гэжээ. Маш ноцтой, бүр аймшигтайгаар Оросын нийгмээ оросын нэртэй эдийн засагч эрдэмтэн нь оношложээ. Липсицийн нэрлэсэн орос эрчүүд ч Оростоо хамаарах биз. Монголын нийгэмд байгаа юм биш биз? Хэнд ч захирагддаггүй энэ их сул дэл хүмүүс. Энэ их ядуурал. Тэгээд бас “3.5-хан сая” хүн амд чинь ахдахаар болчихсон юм биш үү? Цөөхүүлээ байх тусмаа хүчирхэг байх хэрэгтэй, бүгд хэрсүүжих хэрэгтэй гэж би мөн ч олон бичсэн дээ. Миний уриалга!

Ядуурлыг өдөөдөг нийгмийн гаж үзэгдлийг Баабар тун товчоор тодорхойлжээ:

–Нийтийг хамарсан ядуурлын эх сурвалжийг олохоор гурван эрдэмтэн ядуу орнуудад судалгаа хийгээд гол буруутан нь ХАЛАМЖ юм байна гэж тогтоон 2019 онд Нобелийн шагнал хүртсэн гэжээ. “Ажиллах хүчин алга” гэж эрхэм хоёр гишүүн ярьсны цаана ихэнхи нь ажиллах хүсэлгүй, ажиллахгүйгээр гэв гэнэт нэг их мөнгөн дээр буух гэсэн хүсэл оргилдог, үргэлж тэгж хүсч бодож явдаг, гол нь ажлын байранд тэнцэхгүй, тэнцэхгүйдээ айж ичдэггүй нийгмийн харилцааг хэлсэн байх. Иймд хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсаныг засч залдуурахын тулд “Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх яам” байгуулж ажиллуулах шаардлага тулгарчихсан юм биш үү, Та минь ээ? 

Үргэлжлэл бий

Д.Баярхүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?8 минутын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 47 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 55 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо6 цаг 57 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 2 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 7 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 11 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 15 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 17 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 1 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 5 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 9 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 12 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 14 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 18 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 31 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 35 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 48 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна9 цаг 56 минутын өмнөБЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.