Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл


10-р сарын 24
9 цаг 49 минут

        Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр нийт 25 иргэн материалаа ирүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн,  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Шихихутуг их сургуулийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн 25 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бөгөөд Ажлын хэсгийн гишүүд хууль болон журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх талаар баталгааг гаргаж Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өглөө. Мөн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичиж, ажлын хэсэгт танилцуулах үүрэг хүлээж байна. 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ

 Нэр дэвшигчийн материалтай дараах холбоосоор нэвтэрч танилцана уу.

1 С.Должин

2 Ц.Жавхлантөгс

3 Ц.Цэлмэг

4 П.Батбаатар

5 Б.Өлзийсайхан

6 Ц.Очгэрэл

7 Б.Даваажав

8 М.Сувд

9 Г.Даваадалай

10 Д.Өнөржаргал

11 Д.Ганзориг

12 Д.Булган

13 Л.Баасанжав

14 Г.Буян

15 Ц.Мандах

16 Х.Эрдэм-Ундрах

17 М.Нямсүрэн

18 Д.Ууганбаяр

19 Д.Магвансүрэн

20 Ч.Баянжаргал

21 З.Баяржаргал

22 Ц.Одонжав

23 Р.Энхтайван

24 Ч.Өнөржрагал

25 Ж.Бат-Амгалан

 

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг bayarsaikhanb@parliament.mn хаягаар ирүүлнэ үү.

Ажлын алба

2025.10.23



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ18 минут 43 секундын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ28 минут 37 секундын өмнөТайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо33 минут 31 секундын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ1 цаг 58 минутын өмнөХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав2 цаг 7 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл2 цаг 10 минутын өмнөД.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)2 цаг 17 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр2 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна3 цаг 7 минутын өмнөТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 18:42С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү10 сар 23. 18:07П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү10 сар 23. 16:01Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 23. 15:44ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 23. 15:38УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй10 сар 23. 15:02Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав10 сар 23. 11:55АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 11:04ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо10 сар 23. 10:13Төрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа10 сар 23. 10:00УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод10 сар 23. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ10 сар 22. 11:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.