Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ


10-р сарын 24
10 цаг 01 минут

       Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн их суудлын дүгнэлт (2025, №08) нийтлэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь  https://constitutionalcourt.mn/ холбоосоор хүлээн авч уншина уу.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна57 минут 14 секундын өмнөХууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ1 цаг 28 минутын өмнөТайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо1 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ2 цаг 57 минутын өмнөХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав3 цаг 6 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл3 цаг 9 минутын өмнөД.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)3 цаг 15 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр3 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна4 цаг 6 минутын өмнөТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 18:42С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү10 сар 23. 18:07П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү10 сар 23. 16:01Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 23. 15:44ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 23. 15:38УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй10 сар 23. 15:02Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав10 сар 23. 11:55АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 11:04ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо10 сар 23. 10:13Төрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа10 сар 23. 10:00УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод10 сар 23. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд10 сар 22. 12:59Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж шатахуун худалдан авахыг уриалж байна10 сар 22. 12:49ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо10 сар 22. 12:44Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ10 сар 22. 12:00Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ10 сар 22. 11:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.