Тэнгис-Шишгэдийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын Захиргаанаас өнгөрсөн зургаадугаар сард хийсэн хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлсэн.Тодруулбал, зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тус БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын тушаалын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа.
Хяналт шалгалтаар хоёр ЗИЛ-131 автомашинд нэг тонн орчим ногоон хаш ачсан долоон иргэний зөрчлийг хуулийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн юм.
Мөн тус хамгаалалтын захиргаанаас 7-р сарын 18-ны өдөр иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу тодорхой цэгүүдэд шалгалт хийхэд УАЗ фургон авто машинд хууль бус ашигт малтмал болох бярангийн ногоон хаш 500 гаруй кг ачсан байсан дөрвөн хүний зөрчлийг илрүүлж холбогдох Экологийн цагдаагийн алба болон прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт, хууль бусаар байгалийн нөөцөд халдсан байж болзошгүй дөрвөн иргэний нэг нь тухайн орон нутгийн удирдах албан тушаалтантай холбоотой юм.
Facebook
Twitter
Youtube


Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Галыг бүрэн унтраалаа
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой
“Шахмал түлш авна, зарна“ гэх зараар нэг хоногийн дотор 12 иргэн залилуулжээ.gif)

Сэтгэгдэл бичих