Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ


10-р сарын 24
13 цаг 12 минут

       Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ардын эмч цолоор:

  • Бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн яамны Урологи-Андрологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн,
  • Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт Монгол Улсын Ардын эмч цол хүртээлээ.
Хүний гавьяат эмч цолоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан, ахмад эмч Ноосгойн Оюунцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Лувсандагвын Бямбасүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Донхимын Чулуунбаатар,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн зөвлөх эмч Пэлжээгийн Бүрэнжаргал,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Самдангийн Алтансүх,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга асан, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Содовын Сонин,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Эрдэнийн Бат-Өлзий,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Гончигсүрэнгийн Энхцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Буянтын Доржханд,
 Алтан гадас одонгоор:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Пүрэвдоржийн Мөнхтуул,
  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Эрхэмийн Энхчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрчимт эмчилгээний эмч Шаалуугийн Цэрэнлхам,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторын ахлах лаборант Даваадоржийн Лхамсүрэн,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Алсын түргэн тусламжийн жолооч Чойжилсүрэнгийн Батдэлгэр,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ширчингийн Баттулга,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн зохицуулах сувилагч Лхагваагийн Буянхишиг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Доноровын Долгор,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Баасанжавын Батцэцэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм хариуцсан ахлах менежер, хими эмчилгээ хариуцсан эм зүйч Лоохоны Хэрлэнчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн  сувилагч Болдын Эрдэнэчимэг,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн их эмч Өлзийбаярын Баярцэнгэл нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн дээд цол, одон, медаль хүртээв20 минут 25 секундын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ30 минут 4 секундын өмнөБ.Энхбаяр: Би ялагдахгүй1 цаг 1 минутын өмнөАвтомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ2 цаг 43 минутын өмнөБөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ2 цаг 47 минутын өмнөМонгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна4 цагийн өмнөХууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ4 цаг 20 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 цаг 30 минутын өмнөТайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо4 цаг 35 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ5 цаг 58 минутын өмнөХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав6 цаг 8 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл6 цаг 11 минутын өмнөД.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)6 цаг 17 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр6 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна7 цаг 8 минутын өмнөТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 18:42С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү10 сар 23. 18:07П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү10 сар 23. 16:01Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 23. 15:44ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 23. 15:38УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй10 сар 23. 15:02Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав10 сар 23. 11:55АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 11:04ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо10 сар 23. 10:13Төрийн банкны хамт олон Таширын аманд мод тарилаа10 сар 23. 10:00УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод10 сар 23. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 23. 8:40Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу10 сар 23. 8:32Д.Амарбаясгалан: Монгол Улс де факто парламентын засаглалтай улс биш болов10 сар 23. 0:00“Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж Цэц дүгнэв10 сар 22. 23:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.