Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо танилцуулж байна. Энэ үеэр П.Сайнзориг гишүүн “Намайг ирцээс хасаж өгнө үү” гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид хандаж хэлсэн ч “Боломжгүй” гэдэг хариулт сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон “Админерал” ХХК-тай холбоотой ноцтой мэдээллийг цөөнгүй өгсөн. Гишүүд түүнээс энэ тухай асуулт асууж, “Хэрэв хүн гүтгэсэн эсэх чинь хуулийн байгууллагаар тогтоогдвол хариуцлага хүлээгээрэй. Ер нь энэ асуудлыг мухарлан шийдэх нь зөв” гэдэг байр суурийг илэрхийлж байна. Харин Б.Энхбаяр “Би ялагдахгүй. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуулийн суурь зарчмыг баримталж, МАН, АН-ын тэгш оролцоотойгоор нүүрсний сонсголыг зохион байгуулах захирамж гаргаж байсан. Би ялагдахгүй. Яагаад гэвэл, нүүрсний сонсголын үеэр “Админерал” ХХК холбоотойгоор Бортээгийн уурхайд баяжуулах үйлдвэр барих халхавчаар хууль бус тендер зохион байгуулсан талаар УИХ-ын тогтоол батлагдсан. Тэрхүү Түр хороонд АН-аас О.Цогтгэрэл, Д.Ганбат, С.Ганбаатар ажиллаж байсан. Бид 2024 онд “Энэ бол хууль зөрчсөн үйлдэл” гэж санал нэгдээд тогтоол гаргасан. Энэ тогтоол хүчинтэй байгаа. Тэгэхээр би болон бид ялагдахгүй. Гэмт хэргийн шинжтэй асуудлын хувьд, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах Ц.Ламжав, “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хатанбаатар нарыг яллагдагчаар татчихсан байсан. Гэхдээ би үүнийг зөвхөн авлигын хэрэг гэж үзэхгүй байгаа. Учир нь 30 сая ам.долларын авлигын баримт нь Монгол талаас биш, гадаад улсаас гарсан. “Гадаад улсад авлигын баримт нь байгаа этгээд Монгол төрд шийдвэр гаргаж, тамга дарж, алх барьж болохгүй” гэж би үзсэн. Энэ бол ердийн авлигын хэрэг биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дундаа ҮАБЗ-ийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй. Тийм учраас би итгэл үнэмшилтэйгээр, “Хожим хойно харамсахгүйгээр үхнэ” гэж өөртөө тангараглаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна уу. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу УИХ-д хэнийг нэр дэвшүүлэх, үгүйг шийддэг, Засгийн газраас эхлээд төрийн өмчит компаниудын захирал хэн байхыг мэддэг тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудсан байж болох вэ. Тэр хүн яагаад зугтаад сонсголд ирээгүй юм бэ. Тийм учраас би сонгуульд дахин нэр дэвших, дараа дараагийн улс төрийн замналд саад болохоос үл хамаарч “Хэзээ нэгэн цагт би ийм хулгайчид төрийн алх бариулж байсандаа харамсахгүй үхнэ” гэсэн итгэл үнэмшлээр энэ сонсголыг зохион байгуулсан шүү” гэв.
Г.Анар
Facebook
Twitter
Youtube


Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Төрийн дээд цол, одон, медаль хүртээв
ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав
С.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ
Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа
Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ
Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих