Үндсэн хуулийн Цэц Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Энэ сарын 22-нд болсон Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр. Тиймээс УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болж, Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдсэн гэсэн үг. Харин одоо Г.Занданшатар хувь улстөрчийнхөө гол идеологи болох Цэгцрэх хөдөлгөөнөө танхимаасаа эхлэх үү гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүнийг огцруулах бичигт 54 гишүүн гарын үсэг зурсан нь Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны үеэр тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, П.Сайнзориг нарын гишүүд “50 гаруй гишүүн гарын үсэг зурсан” хэмээн тодорхой тоо хэлэхгүй байсныг Х.Баасанжаргал гишүүн Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “54 гишүүн гарын үсэг зурсан” гэж ил болгосон. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан 54 гишүүний нэг нь Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Г.Занданшатарын танхимд улиран томилогдсон. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр (2025.10.24) сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ч ажиллаж байсан. Г.Занданшатарын Засгийн газарт ч ажиллаж байна. “Өөрийнхөө Засгийн газрыг унагана” гэж гарын үсэг зурж, кноп дарна гэдэг бол “Өөрөө ажлаа өгье” л гээд байгаа биз дээ. Дургүй хүнийг байлгаад байх шаардлага байгаа юу. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх” гэлээ. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан огцрох өргөдлөө өгөх үү, Ерөнхий сайд Г.Занданшатар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үү гэдгээ шийднэ. Танхимынхаа тэргүүнийг огцруулах бичигт гарын үсэг зурна гэдэг кабинетийн зарчмаар ажиллаж чадахгүйгээ илэрхийлсний илрэл. Дараагийн хүн бол Шадар сайд Т.Доржханд. Хэвлэлүүдэд гарсан Г.Занданшатарыг огцруулах бичигт түүний гарын үсэг байгаагүй. Гэхдээ ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын БЭТ гэдэг нь тодорхой болсон. Тэрбээр Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдоход баяр хүргэж байв. Харин МАН-ын зодоон Төрийн ордонд ширүүсэхэд нуувчинд орсон. Гэхдээ л тэрбээр Г.Занданшатарын кабинетад байх хүн биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед худалдан авах ажиллагаа хариуцсан Шадар сайдаар томилогдож, хамгийн том “бялуу” хүртэж байсан Т.Доржханд С.Амарсайхантай нэгэн адил огцрох өргөдлөө гаргах уу, Г.Занданшатарт “хөөгдөх үү” гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох болов уу. Юутай ч Б.Энхбаяр 24 хоногийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдлоо. Г.Занданшатарын танхим бүтэн боллоо. Б.Энхбаяр “Би ялагдахгүй” гэлээ. Улс төрийн тулааны дараагийн раунд эхэлж байна гэсэн үг. Г.Занданшатар танхимдаа дахиад ч сэлгээ хийх байх.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа
Төрийн дээд цол, одон, медаль хүртээв
ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ
Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа.gif)

Сэтгэгдэл бичих