Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа


10-р сарын 24
17 цаг 07 минут

  Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр УИХ-ын гишүүдэд цочроо өгчээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.10.24) А.Ариунзаяа, Ч.Номин, П.Сайнзориг нарын хэлсэн үгнээс энэ байдал харагдсан. Хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж гишүүн ч Х.Булгантуяагийн араас орж “Үндсэн хууль зөрчсөн” гэж буруутгагдахаас болгоомжилж байв. Тэрбээр “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид итгэхгүй байна. Өмнө дарга нь байхгүй болсон. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хууль зөрчүүлсэн. Надад хуулийн маш сайн зөвлөх байгаа” гэж УИХ-ын даргын индрээс хэлсэн юм. Гишүүд “Чуулганы нэгдсэн хуралдаанаа дэгийн дагуу хийж болох уу, болохгүй юу. Үндсэн хууль зөрччихвөл яана аа” гэж болгоомжлох зуур хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж сошиал хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэц Үндсэн хуулийн хямралыг зогсоох үүрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн ийм нэг “зовлонтой” шийдвэр гарлаа. Асуудал ихтэй. Гэвч “Үндсэн хуулийн хямралд орсон ийм хүнд үед үүнээс өөр арга зам байсан уу” гэж зөвтгөж бас болно. Наад зах нь УИХ руу “юм” явуулбал тэрхүү талцал хуваагдал нь Үндсэн хуулиа сахиж, зөв шийдвэрт хүрэх нь эргэлзээтэй гэж Цэц үзсэн бололтой. Үндсэн хуулиа тайлбарлаж хэрэглэдэг цор ганц шүүх ингэж үзэж дүгнэж байхад яалтай билээ. Цэц Үндсэн хуулийн хямралаар дамжин ирж болзошгүй улс үндэстний эрх ашигт харш эрсдэл аюулаас сэргийлэн хамгаалж ийм шийдвэр гаргалаа гэхэд “Тэр хамаагүй” гэх нь мөн ч хэцүүеэ. Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа. Одоо яалтай билээ” гэж бичжээ. Н.Лүндэндорж Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Ж.Болд

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо53 минут 33 секундын өмнөБ.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу58 минут 35 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа1 цаг 4 минутын өмнөГ.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ1 цаг 45 минутын өмнөН.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа2 цаг 16 минутын өмнөТүүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа2 цаг 46 минутын өмнөС.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү2 цаг 52 минутын өмнөТөрийн дээд цол, одон, медаль хүртээв3 цаг 44 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ3 цаг 54 минутын өмнөБ.Энхбаяр: Би ялагдахгүй4 цаг 24 минутын өмнөАвтомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ6 цаг 6 минутын өмнөБөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ6 цаг 11 минутын өмнөМонгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна7 цаг 23 минутын өмнөХууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ7 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ7 цаг 53 минутын өмнөТайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо7 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ9 цаг 22 минутын өмнөХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав9 цаг 31 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл9 цаг 34 минутын өмнөД.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)9 цаг 40 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр9 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна10 сар 24. 8:52ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 18:42С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү10 сар 23. 18:07П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү10 сар 23. 16:01Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 23. 15:44ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 23. 15:38УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй10 сар 23. 15:02Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав10 сар 23. 11:55АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.