Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар өнөөдөр (2025.10.24) хуралдах зар түгжээ. Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Манай Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, далд эдийн засгийг бууруулж, хууль дээдлэх төрийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдралын төлөөх шударга ёсны тэмцэл юм. Б.Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, шударга, зарчимтай мэргэжлийн боловсон хүчин. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр гэж үзэж байна. Өнөөдөр ард түмэн “Улс төр биш, ажлаа хий” гэж биднээс шаардаж байна. Засгийн газар ажлаа хийж, асуудлаа шийднэ. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ нь эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ. Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой” гэж мэдэгдлээ.
Д.Од
Facebook
Twitter
Youtube


Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа
Төрийн дээд цол, одон, медаль хүртээв
ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав
С.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ.gif)

Сэтгэгдэл бичих