УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо


10-р сарын 24
18 цаг 29 минут

        Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилон батламжилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар,

-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн хуулийг биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ бол төрийн зүрх болсон Хууль зүй, дотоод хэргийн салбарын чин ариун үүрэг. Төрийн шударга байдал, иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой. Хууль шударгаар үйлчилж, төр хариуцлагатай ажиллах ёстой.

сонин mn 

Монголын хөгжлийг удаашруулж, ард түмний итгэлийг сулруулсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгай, нүүрсний хулгай, хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх нь манай Засгийн газрын эн тэргүүний зорилт. Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг ил болгох нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Энэ бүхнийг шийдвэрлэснээр цалин, тэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл боломж бүрдэнэ.

Баттөмөрийн Энхбаяр хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн өндөр түвшний хуульч, бодлого боловсруулагч, шударга зарчимч, эрч хүчтэй, залуу улс төрч юм.

Тэрбээр 2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд, 2023-2024 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигын эсрэг хуулийн шинэчлэлд бодит ахиц гаргаж байсан. Иймээс түүнийг хууль, эр зориг, шударга ёсны үнэт зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо.

Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Сайд хүн бол албан тушаалын биш, ард түмний итгэлийн эзэн байх учиртай.

сонин mn

Иймд Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, кабинетын зарчмаар хамтран ажиллах” зарчмыг хатуу шаардаж ажиллах болно.

Мөн “Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй” гэдгийг ямагт санаж ажиллахыг сануулъя. 

Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

Хууль дээдэлсэн төр, шударга ёсонд итгэсэн иргэн, хариуцлагатай төрийн алба - Энэ гурвын нэгдэл дээр Монгол Улс хөгжин дэвжих учиртай. Баялагтаа эзэн, шударга төртэй Монголын төлөө хамтран зүтгэе гэж хэллээ. 

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө26 минут 52 секундын өмнөУИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо2 цаг 21 минутын өмнөБ.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу2 цаг 27 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа2 цаг 32 минутын өмнөГ.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ3 цаг 12 минутын өмнөН.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа3 цаг 43 минутын өмнөТүүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа4 цаг 14 минутын өмнөС.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү4 цаг 19 минутын өмнөТөрийн дээд цол, одон, медаль хүртээв5 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ5 цаг 21 минутын өмнөБ.Энхбаяр: Би ялагдахгүй5 цаг 52 минутын өмнөАвтомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ7 цаг 34 минутын өмнөБөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ7 цаг 38 минутын өмнөМонгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна8 цаг 50 минутын өмнөХууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ9 цаг 10 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 20 минутын өмнөТайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо9 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ10 сар 24. 10:01ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав10 сар 24. 9:52Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл10 сар 24. 9:49Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)10 сар 24. 9:42Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр10 сар 24. 9:30Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна10 сар 24. 8:52ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа10 сар 23. 18:42С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад өрсөлдөх үү10 сар 23. 18:07П.Сайнзориг Үндсэн Хуулийн Цэцийг “Тролл” гэв үү10 сар 23. 16:01Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 23. 15:44ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 23. 15:38УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй10 сар 23. 15:02Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав10 сар 23. 11:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.