“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо


10-р сарын 27
9 цаг 00 минут

      Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт (2025.10.25) боллоо.

“Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 354 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж” сэдэвт видео зохиомж, “Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна.

Тус хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг хөтөлбөрийг нээн хэлсэн үгэндээ төгсөгчид маань эхнээсээ оюутан болж, гадаад дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай иргэн, чадварлаг мэргэжилтэн, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин, манлайлагч түүчээлэгч залуус болж байгааг харахад сайхан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхэн, залуусын дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, нөхөрсөг ойлголцол үүсгэх, гэр бүл, найз нөхөд, сургууль, амьдран буй орчиндоо эерэгээр нөлөөлөх боломж нөхцлийг бий болгодог онцлогтой юм. Мөн өсвөр үеийнхэнд парламентын боловсрол олгох,  тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдлэг түгээх, манлайлагч, нээлттэй сэтгэлгээтэй, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцлов.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй өсвөр үеийнхэн хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн багаар ажиллах чадвар, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болж байна гэлээ. Мөн жил бүр өөр сэдвийн хүрээнд цахим хичээл, нөлөөллийн ажил, танилцах аялал, төрөл бүрийн сургалт, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлдгийг дурдав.

Энэ жилийн хувьд Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг тогтвортой шийдэхэд хууль эрх зүй, орон нутгийн зохицуулалт, дүрэм журамтай холбоотой тодорхой саналуудыг тодорхойлон, олон нийтийн дунд энэ мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дуу хоолойг хүргэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ58 минут 29 секундын өмнө16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ1 цаг 4 минутын өмнөНиккей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ1 цаг 9 минутын өмнөАИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл1 цаг 14 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ1 цаг 43 минутын өмнөБоловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа1 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна2 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.312 цаг 40 минутын өмнө“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо2 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан2 цаг 49 минутын өмнөБ.Энхбаяр: Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ10 сар 25. 0:09Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө10 сар 24. 20:23УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10 сар 24. 18:29Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу10 сар 24. 18:24Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа10 сар 24. 18:19Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ10 сар 24. 17:38Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа10 сар 24. 17:07Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа10 сар 24. 16:36С.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү10 сар 24. 16:31Төрийн дээд цол, одон, медаль хүртээв10 сар 24. 15:39Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10 сар 24. 15:29Б.Энхбаяр: Би ялагдахгүй10 сар 24. 14:59Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ10 сар 24. 13:16Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ10 сар 24. 13:12Монгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна10 сар 24. 12:00Хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ10 сар 24. 11:40УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 24. 11:30Тайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо10 сар 24. 11:25Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ10 сар 24. 10:01ХХНББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав10 сар 24. 9:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.