ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 27 /Kyodo/. Никкей индекс өнөө өглөө түүхэндээ анх удаа 50 мянгын босгыг давжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын гол индексүүд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн өсөлтийг дагаснаас гадна АНУ-Хятадын худалдааны маргаантай холбоотой болгоомжлол намжсан нь мөн ханш өсөхөд нөлөөлсөн байна.
Даваа гаргийн арилжаа эхэлснээс хойших эхний 15 минутын хугацаанд Никкей индекс өнгөрсөн баасан гаргийнхаас 948.64 нэгж буюу 1.92 хувиар өссөнөөр 50 248.29 нэгж болжээ. Түүнчлэн Топикс индекс 51.66 нэгж буюу 1.58 хувиар өсөж, 3,321.11 болсон байна.
Улмаар Никкей индекс 50 мянгын босгыг давсны дараа өсөлт үргэлжилж, 2 хувь буюу 1000 гаруй нэгжээр өсөөд байна. Мөн баасан гаргийн 17:00 цагийн байдлаар Нью-Йоркт нэг ам.доллар 152.85 иен, Токиод 152.82 иентэй тэнцэж байсан бол өнөө өглөө 153.06 иен болж өсжээ.
Facebook
Twitter
Youtube


Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв
Ногоон карт авах журмыг өөрчилжээ
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа
Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ
Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно
Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ.gif)

Сэтгэгдэл бичих