Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ


10-р сарын 27
10 цаг 45 минут

     Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахаас улсын хэмжээнд хэдэн багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн талаар тодрууллаа.

-Багш нарын ажил хаялтын нөхцөл байдал, байр суурь ямар байна вэ?

-Аравдугаар сарын 16-наас хойш багш нар ажил хаяад нийт долоон ажлын өдөр өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ сургуулийн өмнөх болон ЕБС, мэргэжлийн боловсролын 500 гаруй байгууллагын 35 мянган багш, ажилчид ажил хаясан. Нийслэлээс 21 мянга, хөдөө орон нутгаас 14 мянган багш цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна.

-П.Наранбаяр сайд сургуулиудаар явж багш нартай уулзаж байна. Та бүхэн ямар нэгэн шийдэлд хүрч чадахаар байна уу?

-Бид анх уг тэмцлийг гурван шалтгааны үндсэн дээр эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд БШУҮЭХ-ны ажлын хэсэг, удирдах зөвлөлийнхөн ажиллаж байгаа. Засгийн газартай гурван удаагийн уулзалт хийсэн. Эхний уулзалтад 100 тэрбум төгрөг, хоёр дахь удаагийнх дээр багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Харин гурав дахь уулзалтын үеэр нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн. Бусад салбарын төсвөөс 10 хүртэлх хувийг танавал ийм санхүүжилт олж болно гэх шийдэл ярьсан. Гэхдээ уг шийдэл баталгаажаад, төсвийн хуваарилалт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зүгээр л УИХ дээр оруулаад ингэж болох юм гэсэн асуудал яригдаж байгаа.

-Тэгвэл танайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манайхаас багш нарын цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр сая 500 мянга, мөн тус ондоо багтаад гурван сая 500 мянгад хүргэх юм. Бидний зүгээс Засгийн газарт олон гарц, шийдлүүдийг хэлж байгаа. Нэгдүгээрт, төсвөө эргүүлэн татаад хуулийн хугацаанд нь буцаж өргөн мэдүүл. Энэ хугацаандаа төсвийн хуваарилалтаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн заалт зөрчинө гэх асуудал буюу нийт урсгал зардлын 25 хувьд цалин хөлс байна гэх асуудлаа цэгцэл. Төсвийн тухай хуулиар 30 хүртэлх хувь гэж заасан байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд, одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Үгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна. Гэтэл П.Наранбаяр сайд бидэнд ямар ч боломж байхгүй. Үйлдвэрчний эвлэл бидэнтэй уулзаж, тохиролцохгүй байна гэх асуудлыг тавьсан. Тодорхой шийдэлтэй хариу өгөхгүйгээр 20 хувийн нэмэгдэл гэдэг чинь өнөөдрийн худалдан авах чадварыг гүйцэхгүй тоо шүү. Уг нь багш нарын цалинг жил бүр 30, 30 хувиар нэмэгдүүлээд явсан бол гурван сая орчим төгрөг болох байсан. 2025 оныг 2018 онтой харьцуулахад 136 хувиар худалдаг авах чадвар унасан байна. Харин 2021 оноос хойш 76 хувиар худалдан авах чадвар уналтад орсон. Тиймээс багш нарын цалин хөлсийг заавал 2.5-3.5 мянган төгрөг болгох шаардлагатай. Бид олон судалгаа харж байна. Жишээлбэл, багшийн цалин дунджаар 460 орчим ам.доллар. Гэтэл нэг хүн Монголд амьдрах сарын амьжиргааны өртөг нь 571 ам.доллар буюу хоёр сая 100 мянга орчим төгрөг байдаг гэнэ. Тиймээс энэ тоог давж байж багш нар наад захын хэрэгцээгээ хангах асуудал үүснэ. Дээрээс нь маш их хүний нөөцийн дутагдал байгаа учраас үүнийг дагаад ажлын ачаалал үүсч байна. Тиймээс бид цалингаа гурван сая 500 мянгад хүргэнэ. Үгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжлээд л явна.

Эх сурвалж: А.ДАВААДУЛАМ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ3 цаг 49 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь3 цаг 54 минутын өмнө“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав5 цаг 2 минутын өмнө2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна7 цаг 9 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна7 цаг 13 минутын өмнөМадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ7 цаг 17 минутын өмнөЖ.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлжээ7 цаг 21 минутын өмнөОн гарснаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж ирээд байна7 цаг 27 минутын өмнөХилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах хуваарь8 цаг 55 минутын өмнөЖолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ9 цагийн өмнөЭрүүл мэндийн даатгалд жилд 190.080 төгрөг төлнө9 цаг 4 минутын өмнөЗасгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ9 цаг 8 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ1 сар 5. 9:43Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ1 сар 5. 9:25“Б.Чимидийн нэрэмжит” шагналд нэр дэвшүүлсэн бүтээл хүлээн авах тухай1 сар 5. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 5. 9:15Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр шилдэг 20 орны нэг болов1 сар 2. 12:21Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна1 сар 2. 12:16Өчигдөр 497 хүн ГССҮТ-д ханджээ1 сар 2. 11:23Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна1 сар 2. 11:19Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав1 сар 2. 11:05АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.02/1 сар 2. 10:59Хиймэл оюун камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ1 сар 2. 9:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн1 сар 2. 9:32Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ1 сар 1. 0:10Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв2025, 12 сар 31. 18:26Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна2025, 12 сар 31. 12:38Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо2025, 12 сар 31. 12:352026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна2025, 12 сар 31. 12:31“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталлаа2025, 12 сар 31. 12:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.