Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий: Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улстөрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн их хэмжээний хахууль авсан, улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг ирүүлсэн.
Прокурор хянаад АГТ-аас ирүүлсэн санал нь үндэслэлтэй гэж үзсэн. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Энэ саналаа мөрдөн шалгах байгууллагад хүргүүлж, холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байна гэлээ.
Эх сурвалж: Ганболд БАТЖАРГАЛ itoim.mn
Сэтгэгдэл бичих