УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна


10-р сарын 27
15 цаг 59 минут

  Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнгөрсөн лхагва (2025.10.22) гарагт болж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Х.Булгантуяа их суудлын хуралдаанд хүрэлцэн ирж “Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзаж байна. Би хууль мэдэхгүй. Өмгөөлөгч авъя” гэсэн хүсэлт тавьсан боловч Цэц хүлээж авахаас татгалзсан. Цэцийн их суудлын хуралдааны үеэр О.Мөнхсайхан “Ерөнхий сайдыг огцруулсан хуралдаантай холбоотой тайлбар ирүүлэх талаар УИХ-ын Тамгын газарт хандсан ч хариу ирүүлээгүй. Арга ядаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүсэлт тавьсны үр дүнд холбогдох материалуудыг авсан” гэсэн юм. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ “Ерөнхий сайд Цэцэд хандсаны дагуу 2025 оны аравдугаар сарын 16-нд УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагааны талаар шууд маргаан үүсгэсэн. Түүнд хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаа олгосон” гэж мэдэгдсэн. “Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх” гэдгийг ч Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт дурдсан. Тиймээс Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцроод зогсохгүй түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Учир нь Үндсэн хуулийн Цэц УИХ-ын дэд дарга, гишүүнийх нь хувьд шууд маргаан үүсгэсэн юм. Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж заасан. Зарим хуульч Х.Булгантуяад “ХЭҮК-т ханд” гэж зөвлөсөн. Х.Булгантуяа ч ХЭҮК-т хандсан аж. Гээд үр дүнгүй л болов уу. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн өнөөдөр (2025.10.27) хуралдаж, “Х.Булгантуяад хариуцлага тооцох нь зөв” хэмээн санал нэгджээ. Х.Булгантуяагийн тухайд “Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулбал МАН-д эрх мэдлийн дахин хуваарилалт явагдана. Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. УИХ-ын анхны эмэгтэй дарга болгоно” гэх тохироог хийсэн гэлцдэг. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны үеэр “Төрийн өндөр албан тушаалыг 10 жил хашиж, УИХ-ын гишүүнээр тав дахь жилдээ ажиллаж байна” хэмээн ярьсан Х.Булгантуяад АТГ, ТЕГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухайд ч эрх баригч хүчнийхэн ярьж байна. Түүнийг Үндсэн хуулийн Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн бол тагнуулынхан “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байх магадлал ч өндөр. Г.Занданшатарыг огцруулж л байвал Үндсэн хууль огт падгүй мэт аашилж байсан Х.Булгантуяаг ийнхүү УИХ-ын гишүүнээс татах нь бараг тодорхой болж байна.

С.Тулга

             



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв31 минут 59 секундын өмнө28.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ33 минут 42 секундын өмнөЯ.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно1 цаг 7 минутын өмнөУИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна2 цаг 30 минутын өмнөЖ.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх3 цаг 6 минутын өмнөНӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ4 цаг 21 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн5 цаг 59 минутын өмнөБагш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ6 цаг 5 минутын өмнө“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо6 цаг 46 минутын өмнөБ.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ7 цаг 44 минутын өмнө16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ7 цаг 50 минутын өмнөНиккей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ7 цаг 55 минутын өмнөАИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл8 цагийн өмнөАюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ8 цаг 28 минутын өмнөБоловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа8 цаг 40 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна9 цаг 17 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.319 цаг 26 минутын өмнө“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо9 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан9 цаг 35 минутын өмнөБ.Энхбаяр: Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ10 сар 25. 0:09Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө10 сар 24. 20:23УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10 сар 24. 18:29Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу10 сар 24. 18:24Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа10 сар 24. 18:19Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ10 сар 24. 17:38Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа10 сар 24. 17:07Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа10 сар 24. 16:36С.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү10 сар 24. 16:31Төрийн дээд цол, одон, медаль хүртээв10 сар 24. 15:39Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10 сар 24. 15:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.