Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно


10-р сарын 27
17 цаг 23 минут

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2025.10.27) 12:00, 14:00 цагт хуралдана гэсэн мэдээлэл байсан ч хуралдаагүй. Харин маргааш 12:00 цагт хуралдахаар болжээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Маргааш намын Удирдах зөвлөл хуралдана. МАН-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөл улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар хуралдана. Энэхүү зөвлөлд манай намын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар багтдаг. Удирдах зөвлөл УИХ дахь МАН-ын бүлэгт ямар ч чиглэл өгөхгүй. Ажил хаялт болж, шатахууны зохиомол хомсдол үүссэн талаар ярилцана. Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж эцэслэсэн. Улсын төсвийг хэлэлцэж батлахад 20 хоног үлдлээ. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон тухай бичгийг Бага хурлын ээлжит хуралдааныг даргалагч Улсын Дээд шүүх рүү явуулах ёстой байсан. Одоогийн байдлаар, намын даргыг бүртгүүлэх бичгийг явуулаагүй. Намын дүрмийн дагуу их хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулдаг. Намын  их хурлаар МАН-ын дарга болон Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Түүний дагуу сонгуулиа хийнэ” гэв.

МАН-ын Бага хурал 2025 оны есдүгээр сарын 27-нд хуралдаж, Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон. Хуульд заасны дагуу намын шинэ даргыг Улсын Дээд шүүхэд 60 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Гэвч Д.Амарбаясгаланг МАН-ын даргад бүртгүүлэхээр хандаагүй байгаа аж. Харин ирэх сарын 15-нд хуралдах намын XXXI их хурлаар МАН-ын даргыг сонгохоор болжээ.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв1 цаг 36 минутын өмнө28.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 38 минутын өмнөЯ.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно2 цаг 11 минутын өмнөУИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна3 цаг 34 минутын өмнөЖ.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх4 цаг 10 минутын өмнөНӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ5 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн7 цаг 3 минутын өмнөБагш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ7 цаг 9 минутын өмнө“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо7 цаг 50 минутын өмнөБ.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ8 цаг 48 минутын өмнө16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ8 цаг 54 минутын өмнөНиккей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ8 цаг 58 минутын өмнөАИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл9 цаг 4 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ9 цаг 32 минутын өмнөБоловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа9 цаг 44 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна10 сар 27. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.3110 сар 27. 9:04“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10 сар 27. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан10 сар 27. 8:55Б.Энхбаяр: Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ10 сар 25. 0:09Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө10 сар 24. 20:23УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10 сар 24. 18:29Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу10 сар 24. 18:24Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа10 сар 24. 18:19Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ10 сар 24. 17:38Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа10 сар 24. 17:07Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа10 сар 24. 16:36С.Амарсайхан, Т.Доржханд нар Шадар сайдаас огцрох өргөдлөө өгөх үү10 сар 24. 16:31Төрийн дээд цол, одон, медаль хүртээв10 сар 24. 15:39Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10 сар 24. 15:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.