МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана


10-р сарын 28
9 цаг 09 минут

        МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр (2025.10.27) “Маргааш намын Удирдах зөвлөл хуралдана. МАН-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөл улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар хуралдана. Энэхүү зөвлөлд манай намын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар багтдаг. Удирдах зөвлөл УИХ дахь МАН-ын бүлэгт ямар ч чиглэл өгөхгүй. Ажил хаялт болж, шатахууны зохиомол хомсдол үүссэн талаар ярилцана. Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж эцэслэсэн. Улсын төсвийг хэлэлцэж батлахад 20 хоног үлдлээ. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон тухай бичгийг Бага хурлын ээлжит хуралдааныг даргалагч Улсын Дээд шүүх рүү явуулах ёстой байсан. Одоогийн байдлаар, намын даргыг бүртгүүлэх бичгийг явуулаагүй. Намын дүрмийн дагуу их хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулдаг. Намын  их хурлаар МАН-ын дарга болон Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Түүний дагуу сонгуулиа хийнэ” гэсэн.

МАН-ын Бага хурал 2025 оны есдүгээр сарын 27-нд хуралдаж, Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон. Хуульд заасны дагуу намын шинэ даргыг Улсын Дээд шүүхэд 60 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Гэвч Д.Амарбаясгаланг МАН-ын даргад бүртгүүлэхээр хандаагүй байгаа аж. Харин ирэх сарын 15-нд хуралдах намын XXXI их хурлаар МАН-ын даргыг сонгохоор болжээ.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар25 минут 19 секундын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ32 минут 41 секундын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов1 цаг 29 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа1 цаг 59 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ2 цаг 6 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ2 цаг 15 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав2 цаг 20 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана2 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 58 минутын өмнөн.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:4516 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ10 сар 27. 10:40Никкей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ10 сар 27. 10:35АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл10 сар 27. 10:30Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ10 сар 27. 10:01Боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа10 сар 27. 9:49Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна10 сар 27. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.3110 сар 27. 9:04“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10 сар 27. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан10 сар 27. 8:55Б.Энхбаяр: Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ10 сар 25. 0:09Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө10 сар 24. 20:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.