Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав


10-р сарын 28
9 цаг 46 минут

        Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар (2025.10.27) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа.

Монгол Улсад ардчилал, хүний эрх, парламентат ёсыг бэхжүүлэхэд ХБНГУ ихээхэн тус болсныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай уулзалтын эхэнд онцолж, Европ дахь Монгол Улсын анхны гуравдагч хөрш гэж болох тус улсын парламент болон Улсын Их Хурлын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Бундестагийн Өргөдлийн байнгын хороо 1940-өөд оноос идэвхтэй ажиллаж байгаа хамгийн чухал Байнгын хороодын нэг тул Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд сар гаруйн өмнө зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан тухай тэрбээр танилцуулав.

Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн Өргөдлийн байнгын хороо ихээхэн үр нөлөөтэй ажиллаж байсныг ярьж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг сонирхон судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.

Ноён Тобиас Винклер Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв. Тэрбээр Улсын Их Хурлын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар сонирхон асууж, 126 гишүүнтэй болж өргөжсөнөөр нийгэм, хүн амын бүхий л бүлэг, хэсгийн төлөөлөл, мөн залуу гишүүд сонгогдон ажиллаж байгааг олзуурхаж байгаагаа дурдан, парламентын төлөөллийн чадавхыг хангах Бундестагийн сонгуулийн туршлага, энэ талаарх тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын тухай товч танилцууллаа.

Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркэд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаа дахин нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар25 минут 29 секундын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ32 минут 51 секундын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов1 цаг 29 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа1 цаг 59 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ2 цаг 6 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ2 цаг 16 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав2 цаг 20 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана2 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 58 минутын өмнөн.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:4516 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ10 сар 27. 10:40Никкей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ10 сар 27. 10:35АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл10 сар 27. 10:30Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ10 сар 27. 10:01Боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа10 сар 27. 9:49Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна10 сар 27. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.3110 сар 27. 9:04“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10 сар 27. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан10 сар 27. 8:55Б.Энхбаяр: Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ10 сар 25. 0:09Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөллөө10 сар 24. 20:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.