Эрүүл мэндийн салбарынхны цалинг хүн амын албан татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс гаргажээ.
Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл өчигдөр хуралджээ.
Улмаар Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд авч болох арга хэмжээ гэж үзжээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжсэн байна. Өнөөдрийн саналыг Засгийн газарт танилцуулахад бэлдэж бүх төрлийн нарийн тооцооллыг богино хугацаанд хийх аж.
Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум
Үндсэн цалинг 15% нэмэхэд 201.3 тэрбум
Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум
Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум
Үндсэн цалинг дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:
2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8%-13%-иар 2 удаа;
2023 оны 241 дүгээр тогтоолоор 27%-45%-иар 1 удаа,
2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6%-20%-иар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна.
2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэл дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна.
Facebook
Twitter
Youtube


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ.gif)

Сэтгэгдэл бичих