БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа


10-р сарын 28
10 цаг 07 минут

   Хятадын Коммунист намын Төв хорооны XX хурал энэ сарын 20-23-нд боллоо. Энэ удаагийн хуралд Төв хорооны 204 гишүүнээс 168 гишүүн оролцжээ. Олон улсын анхаарлыг татаж байсан Хятадын Коммунист намын Төв хорооны ээлжит хурлаар БНХАУ 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа. 2026-2030 онд хэрэгжих энэхүү таван жилийн төлөвлөгөөнд Хятад улс хямд ажиллах хүчин экспортлогч орон байхаа больж, орчин үеийн технологи бүхий ногоон эдийн засагтай шинэ гүрэн болох талаар тусгажээ. Үүнээс гадна цэрэг-иргэний нэгдсэн экосистемийг бий болгох талаар The Diplomat сайтад мэдээлсэн байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 2023 оны арванхоёрдугаар сард урьдчилсан судалгааг хийж, Ши Жиньпиний дэвшүүлсэн 2020-2035 онд эдийн засгаа хоёр дахин өсгөх зорилтыг 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгасан аж. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ хуучны уламжлалт аж үйлдвэржилтээс дэвшилтэт технологи бүхий гүрэн, хурдацтай өсөлтөөс өндөр чанартай хөгжих шилжилтийн үеэ ийнхүү тодорхойллоо. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө 1953 онд баталж байсан тус улс 2021-2025 он буюу 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөндөө хүн амын хөгшрөлтөд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэтгэврийн тогтолцооны талаар тусгаж байв. Мөн дэлхий дахин цар тахал нүүрлэж, АНУ-тай харилцаа муудсан нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байлаа. Коммунист намын Төв хорооны ХХ хурлаар өмнөх таван жилийн төлөвлөгөөний үр дүнг ч хэлэлцсэн аж.

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ35 минут 54 секундын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй1 цаг 57 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ2 цаг 1 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар2 цаг 50 минутын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ2 цаг 57 минутын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов3 цаг 53 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа4 цаг 23 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ4 цаг 29 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ4 цаг 39 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав4 цаг 44 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана5 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан5 цаг 21 минутын өмнөн.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:4516 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ10 сар 27. 10:40Никкей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ10 сар 27. 10:35АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл10 сар 27. 10:30Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ10 сар 27. 10:01Боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа10 сар 27. 9:49Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна10 сар 27. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.3110 сар 27. 9:04“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10 сар 27. 9:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.