Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт (2025.10.24) Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдмогцоо Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөлсөн. Харин өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томиллоо. Ж.Болд 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар ЦЕГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан юм.
Хошууч генерал Ж.Болд 1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2013 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2013-2014 онд Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст тасгийн дарга, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга; 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар болсон бол, Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдож байсан.
Д.Од
Facebook
Twitter
Youtube


АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл
АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа
Төрийн дээд цол, одон, медаль хүртээв.gif)

Сэтгэгдэл бичих