Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ


10-р сарын 28
11 цаг 33 минут

      Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ. Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.

Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу  эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосныг 2023 оны 12-р сард болсон нүүрсний сонсголын үеэр баримтаар ил болгож байсан юм.    Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг  өнгөрсөн 7 хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж.

Дашрамд дурдахад уг хэрэгт холбогдуулж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий даваа гарагт мэдээлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ29 минут 46 секундын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй1 цаг 51 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ1 цаг 55 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар2 цаг 43 минутын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ2 цаг 51 минутын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов3 цаг 47 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа4 цаг 17 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ4 цаг 23 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ4 цаг 33 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав4 цаг 37 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана5 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан5 цаг 15 минутын өмнөн.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:4516 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болжээ10 сар 27. 10:40Никкей индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ10 сар 27. 10:35АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл10 сар 27. 10:30Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ10 сар 27. 10:01Боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоохыг багш нарт уриаллаа10 сар 27. 9:49Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна10 сар 27. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.27-10.3110 сар 27. 9:04“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10 сар 27. 9:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.