МАН-ын Бага хурал дээр хоёр ч удаа ялалт байгуулж, эрх баригч хүчний тэргүүн болсон Д.Амарбаясгаланг “Ах нар” нь яллагдагч болгож шийтгэв. Д.Амарбаясгалан руу далайлгах илд нь болж яваа Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Би ялагдахгүй” гэсэн бол Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.10.28) сошиалд бичсэн эмгэнэлийн постдоо “МАН-ын дарга” гэдгээ тодотгожээ. Тэгэхээр Д.Амарбаясгалан ч бас бууж өгөхгүйгээ илэрхийлсэн гэсэн үг. Генсек Я.Содбаатар өчигдөр “Ирэх сард хуралдах МАН-ын XXXI их хурлаар намын даргаа сонгоно” гэж мэдэгдсэн. Судлаач Д.Ганхуяг “Эрх баригчид nam.mn сайтаасаа намынхаа дүрмийг устгачихаж” гэж мэдээлсэн. Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгохыг хүсээгүй “Ах нар” нь тоглоомоо дахин эхлүүлэхээр улс төрийн шинэ зураг зурж эхэлжээ. Тэд Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулна. Түүний араас УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гишүүдийн хавтаст хэрэг АТГ-т бий. Тэднийг нэг нэгээр нь УИХ-аас түүх түүвэр зохиол хэдийнэ бэлэн болсон. С.Ганбаатар “Хуулийн байгууллагад шалгагдаж буй 17 гишүүн бий” гэсэн бол хуульч О.Баасанхүү “АТГ дээр 20-25 гишүүний хавтаст хэрэг байгаа. УИХ дээр гацааж байгаа тухай АТГ-ынхан ярьдаг” гэж байв.
Г.Занданшатарыг УИХ Ерөнхий сайдаас огцруулсан ч Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайд хэвээр үлдээв. Цэцийн байшинд Засгийн газрын зассан ширээн дээр Д.Амарбаясгалангийнхан хэсэг саатсан ч уурандаа хаяж гарцгаасан. “Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр” гэх хамгаалалт дор суудалдаа үлдсэн Г.Занданшатар танхимдаа сэлгээ хийх нь ч тодорхой. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талд зогсож, Ерөнхий сайдаа огцруулах бичигт гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарсайханыг хамгийн түрүүнд хөөнө. Түүний араас ХҮН намын дарга Т.Доржхандыг явуулна. Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд Д.Амарбаясгаланг “Хуулийн байгууллагад өөрөө очиж шалгуул” хэмээн шаардах үед Төрийн ордны баганын ард нуугдаж зогссон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, сэтгүүлчидтэй бүдүүлэг мунхаг харьцдагаараа алдартай Б.Дэлгэрсайханд “Bye bye” гэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Танхимаасаа хэнийг хөөхийг Г.Занданшатар шийднэ. Түүний ард чиглэл өгөх хүн нь Ерөнхийлөгч. Засгаас хөөгдөх сайд нарын оронд Г.Дамдиннямын бизнес түнш Х.Ганхуяг, MCS Д.Энхтүвшин нар Г.Занданшатарын Засгийн газарт орж ирэх сураг дуулдана. Харин Г.Занданшатарын “103” болж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтийг нь нэн шуурхай хүргэж өгсөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг УИХ-ын дарга болгож шагнах магадлал өндөр. Учир нь тэрбээр УИХ-д олон удаа сонгогдсон, хашир туршлагатай парламентч гэдэг нэрийн хуудастай. Спикерийн суудалд түүнтэй Л.Энх-Амгалан өрсөлдөж байгаа гэх ч эрх баригчид УИХ-ын даргын алхаа MCS-т бэлэглэх нь юу л бол. Ж.Энхбаярын тухайд УИХ-ын шинэ дарга арай л биш болов уу. МАН-ын генсек Я.Содбаатар “Бид их хурлаараа даргаа сонгоно” гэж мэдэгдсэн учир Д.Амарбаясгалангийн эсрэг хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуулт гарч ирлээ. Г.Занданшатар уу... “Ерөнхий сайд учраас МАН-ын дарга болгох ёстой” гэдэг албадлагыг МАН-ын их хурлын 2255 төлөөлөгчид тулгах уу... Г.Занданшатар биш бол өөр хэн гэж. У.Хүрэлсүхийн “Хүүхдүүд”-ээс Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэр дуулдана. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарыг 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, Н.Учралыг Д.Амарбаясгалантай тулалдуулах хувилбарыг “Ах нар” нь гаргаж байгаа гэх. Н.Учралын хувьд, өнгөрсөн хугацаанд “Хоёр бухын зодооныг холоос хар” гэдэг зарчмаар явсан ч өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ч ажиллаж байсан. Г.Занданшатарын Засгийн газарт ч ажиллаж байна. “Өөрийнхөө Засгийн газрыг унагана” гэж гарын үсэг зурж, кноп дарна гэдэг бол “Өөрөө ажлаа өгье” л гээд байгаа биз дээ. Дургүй хүнийг байлгаад байх шаардлага байгаа юу. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх” гэж дурдсан. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах далд фронтын гол оролцогч байсан гэгддэг Н.Учрал МАН-ын дарга, Ерөнхий сайд болох асар өндөр амбицтай яваа. Тэгэхээр түүнийг Д.Амарбаясгалангийн эсрэг бас нэгэн илд болгож, МАН-ыг хос даргатай болгохвий. Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэнийхээ дараа “Би Ерөнхий сайд Г.Занданшатартай гурван удаа уулзсан. Надад “Намаа хос даргатай болъё” гэдэг санал тавьсан. Тийм онигоотой юм гэж хаана байх вэ дээ” гэж байсан юм. УИХ дахь МАН-ын бүлэг Д.Амарбаясгалангийн бүлэг, Г.Занданшатарыг бүлэг гэж хоёр хуваагдсан. Парламентад суудалтай намууд ч хоёр хуваагдсан. Эрх баригч хүчнийхэн дарга нарыг нь томилдог хууль хяналтын ч бас хуваагдсан энэ үед МАН хос даргатай болох л үлдлээ.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл
АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа
Төрийн дээд цол, одон, медаль хүртээв.gif)

Сэтгэгдэл бичих