“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо


10-р сарын 28
14 цаг 30 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.

“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.

Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.

Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.

Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.

Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа.

Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна.

19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.

Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.

Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу39 минут 34 секундын өмнөЯ.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа2 цаг 19 минутын өмнөБусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо2 цаг 30 минутын өмнөНэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа2 цаг 36 минутын өмнөХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав2 цаг 40 минутын өмнөД.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!3 цаг 7 минутын өмнөБанкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа5 цагийн өмнө“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо5 цаг 4 минутын өмнө“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ5 цаг 41 минутын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй7 цаг 1 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ7 цаг 6 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар7 цаг 54 минутын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ8 цаг 1 минутын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов8 цаг 57 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа9 цаг 27 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ9 цаг 34 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ9 цаг 44 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав9 цаг 48 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.